Тоглолтых нь үеэр 5 хүн буудуулжээ

img

Дуучин Крис Брауны Калифорни мужийн Сан Хосед болсон тоглолтынх нь үеэр таван хүн буудуулж, эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай “www.thehollywoodgossip.com” мэдээллээ. “Дээрх хүмүүсийн нэгнийх нь биеийн байдал муу байгаа” гэж гэрчүүд ярьжээ. Тоглолт эхлээд 20 минутын дараа буун дуу гарчээ. Энэ үйл явдлын дараахан хамгаалалтын ажилчид Крисийг тайзнаас буулгаж, гэрт хүргэж өгсөн байна. Цагдаа нар гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжиж эхэлжээ.

1

Америкийн хэвлэлүүдийн “Крисийн “Brown's life” гэх тоглолтын үзэхээр ойролцоогоор 2000 хүн цугларсан байсан” гэж мэдээлжээ. Өнгөрсөн оны арвандүгээр сарын 22-ний өдөр Нью Йоркт болсон дуучны тоглолтын үеэр 20 орчим насны эмэгтэй хутгалуулсан юм. Мөн 2012 онд болсон нэгэн тоглолтынх нь үеэр хоёр эмэгтэй Крисээс болж зодолдож, эмнэлэгт хүргэгдэж байжээ.

“TMZ” сайт Крис Брауныг “Цус дагуулсан дуучин” гэж тодорхойлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ