Хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах судалгаа хийж байна

img

Монголын Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосон байдаг. Харин энэ цагийн хуваарийн дагуу ажиллахад төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглаж, тарж байгаа нь  замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсгэх нэг шалтгаан болж байгаа юм.  Мөн сургууль, цэцэрлэгийн эхлэх тарах цаг ажил эхлэх, тарах цагтай давхцах нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсгэдэг. Тиймээс нийслэлийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газар  хүсэлт тавьсны дагуу Засгийн газрын 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрх”-ийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэхийг үүрэг болгосон. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахалдаг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс судалгаа явуулж байна.  Их, дээд сургууль, ЕБС-ийн өглөө, өдөр, оройн ээлжийн цагийн хуваарийг  нэгдсэн байдлаар гаргасны дараа автозамын ачаалал аль цагт илүү үүсч байгааг тодорхойлж, цагийн хуваарьт өөрчлөлтийг төлөвлөнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
наад муу балин хамарласан үхэр толгойтой матар гантөмөр чинь олигтойхон юм хийж чадахгүй чадваргүй хуулан бичиж даган дуурайдаг сармагчин ш дээ.өөр бүтэлтэйхэн шиг хүнд даалгавал таарна.
2015-01-12
zochin :
deerh huvaariig ehelj bhad bas l sudalgaa hiigeed ingej zohitsuulj bnaaaaaa l gesen. duureg gazar nutgiin bairshlaar ni avch uzeh , surguuliin huuhduudiin heden huviig zoodog yum ve zamin hudulguund nolooldog yum u , zam zasch orgotgoson tegeed ymr eyreg noloolo uzuulsiin geh met hiisen avsn arga hemjeeniihee ur dung tootsoj tailagnah heregtei bna shuu.
2015-01-12
11111:
niislel gej bga ch huduu oron nutag bugd l 8aas ajillaj bga, shal utaggui, ern uvul zunii huvaarit oroh heregtei, uvul bol 8aas ajillaj ehelne gdg denduu ert denduu hunleg bus, mgl shig iim tsag agaartai ulsad bol tohirohgui, hunii erhiig buduulgeer zurchij bn. nen darui oorchil! ji*e ni turiin baiguullaguud 8.30aas eheldeg bh heregtei
2015-01-12