Зүүн хязгаарт гурван хүн амиа алджээ

img

Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчид армийнхантай буудалцжээ. Буудалцааны үеэр энгийн гурван иргэн амиа алдаж, армийн 11 дайчин шархтсан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Салан тусгаарлагчид “эхэлж армийнхан гал нээсэн” гэжээ.


АНУ-ын удирдлагууд энэхүү хэргийг шалгаж, хэрэгтнүүдийг олохыг Петр Порошенкогоос шаардсан байна. Өнгөрсөн оны сүүлээр Засгийн газар салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийж, чимээгүй өдрийг хүртэл зохион байгуулсан юм. Энэ өдөр армийнхан болон босогчид галт зэвсгээсээ татгалзсан билээ.


Хэдхэн өдрийн дараа Казахстаны нийслэл Астана хотноо Европын удирдлагууд Украины асуудлаар хуралдах билээ. Энэхүү хуралдаанд Донецк мужийн тэргүүн Александр Захарченко оролцоно гэж Украины хэвлэлүүд мэдээлж байна. 


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
зүүн хязгаарт гэхлээр монголын зүүн хязгаарт юу болсон юм бол гэж бодлоо. жаахан зааг хязгаартай мэдээллээ оруулж болохгүй юу? украйны зүүн хязгаарт гэж гарчиг өгдөг ч юм уу? бичсэн сэтгэгдлийг тоож үздэг байвал зүгээр та нарын ажилд л хэрэгтэй шүү дээ.
2015-01-13
зочин:
150.129.140.88 энэ обама юу гэнэ вэ? путин тоглочихлоо ч гэх шиг. украйн л дотроо хагаралдаад, талцаж хуваагдаад, тусгаар улсууд болцгоосон. энэ нь украйны удирдлагуудын л хийсэн хэргийн үр дүн болохоос биш оросууд цэрэглэж хадлаагүй. ану улс шиг ч оролцоогүй. харин бие биенээ хүйс тэмтрэх их дайныг нь ямар нэгэн хэмжээгээр саатуулж ард иргэдийнх нь амт насыг хамгаалж байгаа юм биш үү. тэгээгүй бол украйнд орос хэлтэй хэсгээ яргалаад хядаад дуусахаар л байна ш дээ.
2015-01-12
иргэн:
путин,түүний засгийн газар украиний ард түмний хувь заяа тусгаар тогтнолоор тоглочихлоодоо. гарал нэгтэй үндэстний цусаар гараа угаачлаа.их оросын гадаадбодлого энэ дээ. манайхан ах нар гээд л мөн ч гэнэн цайлган ард түмэн шүү
2015-01-12