УИХ-ын гишүүн С.Ганбаатар ээжүүдтэй уулзана

img

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тэд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүд, 2015 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар  байр сууриа илэрхийлсэн юм.  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төсвийн тодотголын талаар “Гадныханд ээлтэй, ард иргэддээ хатуу, залуу Засгийн газар байна.  Олигархи хэсэг бүлэгт хандсан тодотгол. Жишээлбэл татварыг тодорхой хэмжээнд нэмлээ. Онцгой албан татварыг авахдаа 1 ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авч байна. Харин иргэд 1900 төгрөгөөр бодож өгөх нь. Өөрсдөө тансаглаад харин иргэдийнхээ халаасыг хоосолж байна. Гэхдээ ийм нөхцөлд байдалд хүргэсэн гишүүдийг сонгосон иргэд өөрсдөө буруутай байх. Мөн мал хамгаалах сангаас 8.7 тэрбум төгрөгийг хасчихлаа. Газар тариалангаас нэг ч төгрөг хасаагүй байх юм. Энэ бол малчдыг малаа болиод газар тариалан эрхлэх хэрэгтэй гэсэнтэй адил” хэмээн хэлэв. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар төсвийн тодотголоор хасагдах гэж буй одонтой ээжүүдийн мөнгийг хасах гэж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр энэ сарын 20-ны өдрүүдэд ээжүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсох гэнэ. Мөн ээжүүдийн мөнгийг хасах шийдвэр гарвал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг бие даагчдын зөвлөлөөс УИХ-д өргөн барихаа мэдэгдлээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бибид:
зєв байна.энэ сайханбилэгийг зайлуул.ємнєх жонхуу зуурсан засгийн газрын хэрэг эрхлэх дарга байсан хїн учир ємнєх жонхууг бас наатах чинь хийлцсэн.хурдан сонгууль болоосой.энэ ан-аас салмаар байна.хєгийн муу коммунистууд юм даа
2015-01-13
иргэн:
энэ 3 ээжүүдийн төлөө,түмний төлөө явж байна гэж бодож байна уу?!!том эндүүрэл эд олны сэтгэл санаан дээр тоглолт хийж 2016 оныг харж байна.бид ийм л яахаас буцахгүй цайрсан гаруудад хулхидуулж байна даа
2015-01-12
bayaraa:
улс орноо бодно гэж байхгүй ээ, энэ шоучин нөхөр. хөгжилтэй ч гаруу даа. ккк
2015-01-12
zochin:
demjij bna. ard tumen bosoh heregtei. аvtomashinii tatvar 3 dahin nemne ch geh shig odoo l soliorch bgaa yum bna. ulsiin mungiig ard tumen zahiran zartsuuldaggui biz dee. zasgiin gazar. ye ye-iin zasgiin gazar yaj aldagdaltai ajillaj irsen tuhai burt ni hariutslaga tootsoogui уих buruutai. odoo l buruugaa shuuj huuchin tsagaa halj ajillahgui bol gazar nutagaa zarah deeree tulah bh. 2015 on ch teges geed ongorno. 16 onoos yana daa yana hoorhii ulsaa udirdaj chadahgui maanag garuudaar duursen parlament. ediin zasagch olon hunii tolgoi ajillaj baij naad hund baidlaas chini garna. boh, setguulch, hachin hachin durak mergejiliin hun yu oilgoh yum. ted yariad bhd ch oilgohgui shde. sain huulich, ediin zasgiin humuus l bh heregtei.
2015-01-12
зочин:
дэмжиж байгаа хүмүүс дараа нь ганбаатараасаа яаж сална даа
2015-01-12
зочин:
энэ ганбаатар үнэхээр шоучин шүү хүмүүс, иргэд ойлгодоггүй нь харамсалтай
2015-01-12