Оюутны “Юниверсиад”ын таван төрөлд оролцоно

img

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар энэ онд зохион байгуулагдах Дэлхийн оюутны спортын “Юниверсиад” наадмын асуудлаар Монголын оюутны спортын холбооны тэргүүн Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзав. Хоёр жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн оюутны спортын наадам “Юниверсиад” 2015 оны 07 дугаар сард БНСУ-ын Гванжу хотноо зохион байгуулагдах юм. 2015 оны оюутны Юниверсиад наадамд Монгол улс 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд нийт зохиогдох спортын 19 төрлөөс 14 төрөлд оролцоно гэдгийг дуулгалаа. Тодруулбал, тус наадамд дэлхийн оюутан залуус волейбол, гимнастик(уран сайхны гимнастик), жудо бөх, сагсан бөмбөг, туялзуур жад, усан спорт, теннис, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, байт харваа, бейсбол, бадминтон, гольф, гандбол, завь, буудлага, таеквандо зэрэг спортын төрлүүдээр уралдах юм байна. Манай улсын баг тамирчид жүдо, байт харваа, буудлага болон эрэгтэй сагсан бөмбөг, эмэгтэй волейбол зэрэг төрлүүдэд оролцохоор товлоод байгаа аж.

а

Дэд сайд Т.Болдбаатар Монголын оюутны спортын холбооны санал, хүсэлтийг сонсож, дэлхийн оюутны спортын Юниверсиад наадамд оролцох Монголын баг тамирчдаа Эрүүл мэнд, спортын яамнаас дэмжин, цаашид хамтран ажиллахаа мэдэгдэв. Тус наадамд Монгол улсаас 1965 оноос оролцож буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ