О.Амгаланбаатар: Толгой руу нь л тоншсон
Өнөөдөр зарим сайтаар “Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Амартүвшинтэй ам зөрж, улмаар хэвтэрт ортол нь зоджээ. Тэдний маргалдсан шалтгаан нь Улсын сайн малчин шалгаруулах болсноос үүдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ч.Баярбаатар гэдэг хүнийг Улсын сайн малчнаар тодруулахыг аймгийн Засаг ноён үүрэгдсэн байна. Засаг даргад О.Амгаланбаатарт зодуулсан Б.Амартүвшингийн хамар амнаас нь цус гарсан бөгөөд өдгөө Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт нүд, ам нь хөхөрсөн гэмтэлтэйгээр хэвтэн эмчлүүлж байгаа аж. Б.Амартүвшингийн хувьд Засаг ноёндоо зодуулж, гэмтэл авсан ч нэг намынх учраас ямар нэгэн гомдол гаргаагүй гэнэ” гэх мэдээлэл цацагдаад байгаа.
х
Уг мэдээллийн мөрөөр Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын албаны хүнтэй холбогдоход “Өнгөрсөн амралтын өдөр Засаг даргын зөвлөлийн хурал болсон. Хурал эхлэхийн өмнө бага зэрэг маргаан гаргах нь гарсан. Гэхдээ ямар ч зодоон цохион болоогүй. Орон нутаг болон УИХ-ын сонгууль дөхөж байгаа учраас иймэрхүү хэл ам гарч байгаа байх” гэсэн юм.
р
Үүний дараа бид “хохирогч” гэгдээд байгаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Амартүвшинтэй утсаар холбогдлоо.
х
-Сайн байна уу. Шууд.мн сайтаас ярьж байна. Таныг аймгийн Засаг даргадаа зодуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ бодит мэдээлэл үү? Юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Сайн байна уу. Та нар яагаад худлаа бичээд байгаа юм бэ. Би өнөөдөр эмнэлэгт биш аймгийн ЗДТГ-аа ажлаа хийгээд явж байна. Миний бие эрүүл саруул, зүгээр байна.
х
-Тэгэхээр энэ мэдээлэл худлаа гэсэн үг үү? Засаг дарга О.Амгаланбаатар та хоёрыг ам мурийсан гээд байсан?
-Яагаад ингэж бичээд байгааг би гайхаж байна. Би О.Амгаланбаатар даргатай зодолдоогүй, зодуулаагүй. Яахав жаахан ам мурийсан тал бий. Гэхдээ ямар ч ноцтой асуудал гараагүй. Одоо энэ дэмий мэдээллээ боль” гэж хэлээд утсаа таслав.
х
Харин Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас энэ асуудлыг лавлахад “Энэ сарын 11-нд би Засаг даргын зөвлөлийг хуралдуулсан. Хурал эхлэхийн өмнө Б.Амартүвшин нэлээд согтуу хурлын танхимд орж ирээд, миний хажууд суусан. Тэгэхэд нь би “өнөөдөр бүх нийтийн ажлын өдөр. Бас Улсын сайн малчин тодруулах чухал үед халамцуу орж ирлээ. Хурлаас гар” гэж хэлсэн. Учир нь манай аймагт ажлын өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн захирамж хэрэгждэг. Тэр захирамжийн дагуу хүсэлт тавиад, толгой руу нь л тоншсон. Өөр ямар ч зүйл болоогүй. Хэвлэлээр бичээд байгаа шиг Улсын сайн малчин шалгаруулах асуудлыг ч тэр үед дурдаагүй. Яагаад гэвэл хурал эхлээгүй байсан” гэлээ.
х
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ