Зэвсэгт хүчний зарим ангиудтай танилцав

img

Монгол орны төдийгүй аль ч улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа нь цэрэг дайчид байдаг. Тэр дундаа батлан хамгаалах салбар бол улстөрийн талцал, олон намуудын үзэл бодлоос ангид оршиж эх орон, ард түмнийхээ төлөө бат зогсох эрхэм үүрэгтэй билээ. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн бямба гаригт зэвсэгт хүчний зарим ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнийг дагалдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон зэвсэгт хүчний Р.Сүхбат, Ж.Бадамбазар, Д.Даваа нарын генерал, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Жаргалан, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга С.Ганбямба нарын албаныхан ажиллав. Тодруулбал, эрбээр Төв аймаг дахь Сүхбаатарын болон байлдааны гавьяаны Улаан тугийн одонт маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Зэвсэгт хүчний 120 дугаар анги, Зэвсэгт хүчний 326 дугаар ангиудад ажилласан юм.

й

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ үеэр Сайдын алба авснаас хойш анх удаа зэвсэгт хүчний ангиудын үйл ажиллагаатай танилцаж байна. Өмнө нь байнгын хорооны дарга байхдаа танилцаж байсан. Мэдээж сэтгэгдэл өндөр байна. Манай салбарынхан маань эмх цэгц, дэг журамтай байдаг нь ангийн хашаанд орж ирсэн цаг үеэс шууд мэдрэгдэнэ лээ. Ер нь батлан хамгаалах салбар нь улс орныхоо нүүр царай нь болж явдаг учраас ийм байхаас аргагүй юм. Харин офицер, ахлагч, ажилтнуудын нийгмийн асуудал орхигдсон байна. Би сайдаар ажиллах хугацаанд батлан хамгаалах салбарын нийгмийн асуудлыг шийдэх маш том зорилт тавьсан байгаа. Энэ хүрээндээ 016, 120, 326 дугаар ангийн дарга нарын хэлж захиад байсан нийгмийн асуудлыг аль болох шийдэх талаас нь ажиллах болно.

йы

Эхний ээлжинд ангийн дарга нар гаргах хөрөнгө төсвөө бодитой гаргаад ирэх хэрэгтэй. Төв аймгийн Засаг дарга ч гэсэн орон сууцны асуудлыг шийдэхэд хамтарч ажиллахад бэлэн буйгаа хэлсэн. Ерөнхий сайд нэг л зүйл дээр хатуу байр суурьтай байгаа. Энэ бол батлан хамгаалах салбараа бусадтай харьцуулахад төсөв хөрөнгийг багасгахгүй, цомхотголд өртүүлэхгүй гэсэн зарчим. Мэдээж улсын төсөв хүндэрсэн энэ үед тодорхой хэмжээний таналт байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ батлан хамгаалах үүргээ биелүүлэхэд төсөв хөрөнгө маань хангалттай гэж бодож байна. Ер нь цаашдаа улс орны маань төсөв хямрахад батлан хамгаалах салбар дагаад хямарч таарахгүй. Харин ч хүнд нөхцөлд тус дэм болж, бүтээн байгуулалтад нь оролцдог байхыг хүсч байна. Энэ хүрээндээ ч анхаарал хандуулж ажиллана. Салбарынхан маань ч дэмжиж байна” гэв.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
said duremt huvtsas umschihuud malgain temdeggui bdag ni yamar uchirtai yum be? hangalt hiigdeegui yum bolov uu
2015-01-13