Жулианна Мур: Зүрх минь дэлбэрэх гээд байна

img

    Холливуудын нэрт жүжигчин Жулианна Мур Калифорни мужнаа зохион байгуулагдаж буй 72 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас “Still Alice” киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагналын эзнээр тодорсон юм. Тэрбээр шагналаа гардан авсны дараа “Dailymail” сонины сэтгүүлчтэй ярилцжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.       -Танд баяр хүргэе. “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болох ямар байна даа? -Баярлалаа. Ааваа, ээжээ охин нь “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн боллоо. Та хоёр минь охиноороо ямар их бахархаж байгааг мэдэж байна.  Өнгөрсөн долоо хоногоос эхлээд л энэ наадмаас шагнал хүртэх юм шиг санагдах болсон. Би энэ шагналыг чангаас чанга атгаад ярилцлага өгч байна гэж зүүдэлсэн. Зүүд зөнөтэй гэдгийг сая л мэдлээ. “Still Alice” кинонд хамтран тоглосон бүх хүмүүст баярлалаа. Намайг “сайн байна” хэмээн магтаж, энэ шагналыг өгсөн эрхмүүдэд баярлалаа. Та бүхний урмыг хугалахгүй, үргэлж хичээх болно.  Намайг хайрлаж, урмаар тэтгэдэг фэнүүддээ баярлалаа. Энэ шагнал бол та бүхний минь шагнал. Нөхөр болон хүүхдүүддээ баярлалаа. Энэ ярилцлагын үеэр хэн нэгний нэрийг хэлээгүй орхидуулсан бол намайг уучлаарай. Зүрх минь дэлбэрэх гээд байна. Эм уухгүй л бол баярласандаа үхэх нь.     -Та сая хэллээ. Би энэ шагналыг авч байна гэж зүүдэлсэн гэж. Та ер нь шагнал авах болгондоо ингэж урьдчилан зөгнөж зүүдэлдэг юм уу. Эсвэл энэ удаад уу? -Энэ удаад л. Би өмнө нь “Алтан бөмбөрцөг” наадмаас хэд хэдэн удаа шагнал хүртэж байсан. Гэхдээ сүүлийн таван жил шагнал аваагүй. Тийм учраас зүүдэлсэн байж магадгүй.       -“Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал хүртсэн уран бүтээлчдийн ихэнх нь “Оскар”-аас шагнал хүртдэг. Та энэ оны шилдэг эмэгтэй уран бүтээлч болох болов уу? -Сайн мэдэхгүй байна. Хэрвээ би дэлгэцэн дотор шилдэг нь харагдаж байвал “Оскар” хүртэхийг үгүйсгэхгүй. Урьдчилан таамаглахад заримдаа алддаг. Хэт их шунах бас эрсдэлтэй.     -Та шагнал авах үеэрээ гайхалтай үг хэлсэн. “Би амжилтад хүрэхийн тулд ухаан, авьяасаа өдөр бүр, цаг тутам худалдсан. Өнөөдөр би муугүй худалдаачин гэдгээ мэдлээ” гэсэн. Энэ үг гайхалтай утга санаатай гэдгийг хэлэх нь зүйтэй байх? -Жүжигчин хүнийг нэг үгээр худалдаачин гэхэд болно. Би нүүр царай, биеэ худалддаг. Найруулагчдад авьяасаа дэлгэн харуулж байж, дүр авдаг. Тэр дүрээ муудахаас нь өмнө үнэд хүргэдэг.         -Таны тоглосон ихэнх уран бүтээл гэр бүл, амьдралын өнгө аястай байдаг. Таныг бид одоо байгаагаар чинь дэлгэцнээс харах нь цөөнгүй. Таны мөрөөдлийн дүр юу вэ? -Би тархитай учир үргэлж мөрөөддөг. Би нэг зүйлд итгэдэг. Тэр бол загас хүртэл уснаас гарч цэвэр агаарт алхахыг хүсдэг байхдаа гэж. Тиймээс би уран бүтээлч хүний хувьд мөрөөддөг дүр бий. Миний мөрөөдлийн дүр бол бодит бус дүр. Намайг хөгжүүлж, улам чадваржуулах тэр дүр бол миний мөрөөдөл.     - Ирээдүйн төлөвлөгөө? -Зөндөө төлөвлөгөө байна. Эхний ээлжинд гэр бүлтэйгээ аяллаар явна.     Б.Дэлгэрцэцэг   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

садөасд:
наад тэнэг зараа зарын буланд тавиачээ
2015-01-13