Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Ч.Сайханбилэгт үүрэг өгөв

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав.  Уг зарлигт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой 2015 онд тохиож буйтай холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэгт/ чиглэл болгожээ.

х

Үүнд: 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг 2015 онд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, Ойг угтан түүхэн ялалтын үнэ, цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, ойн медаль гаргах, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон байна. Мөн уг түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах зардлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэгт/ үүрэг болгов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

khosoo :
70 жилийн ой, бас дээр нь асем-ийн хурал гээд баахан дэмий зарлага
2015-01-13
сайханбалаг:
мөнгө байхгүй. та таван толгойн ногдол ашгаасаа мөнгө гаргавал зарлигийг ёсоор болгоё.
2015-01-13
бибид:
тэгж байхаар хямралаас гарч эх орноо хєгжїїлэхийг їїрэгдэхгїй яасан юм бэ
2015-01-13
anhaar :
daind oroltson ahmaduudaas engertee bid yalab temdegnees oor zuligui baigaa ahmaduudaa tsergiin gabyanii ulaan tugiin odon, ulsiin baaatar tsoliig olgohod belteg ajliig zohion baiguulah heregtei erhem reonhiilogch omd gutalaa tail gej duu duulsan, galzuu sloiotoi medegdegui hun zagnaj daramtalj baigaa nohor, ard tumnii ner barij olsoglon zarlaj onder sentiid suusan ulsad ogson toriin odon, toriin soerhol, ulsiin baatariin tsol temdegee olgo , oin temdeglen ongoruuleh nereer baahan mongo tsuslah, zutsuulah zabshih ajil zohoin baiguulahaa bolih heregtei ahmaduudad odon garduulhad zardal garaahgui sesselzej baigaad ahmad daichdiig uldeej bolohguig ontsgoi anhaarah estoi. burhan bolson hunii duuulsan duund toriin soerhol olgoson tiimee tegbel halh goliin yalatiin oid zoruilan bichsen eren baatariin duulid yu ogoh be gem meteer bodoj des daraaalad en oruulaad bugded en olgo
2015-01-12
зочин:
хятадуудад монголчууд эрх чөлөөг нь авч өгсөн гэдэгийг ойлгуулахаар өргөн далайцтай тэмдэглэх хэрэгтэй
2015-01-12