Шилдэг нь болоогүй ч сэтгэлийн дэмжлэг авлаа

img

Калифорни мужид зохион байгуулагдаж буй 72 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын шилдгүүд тодорч эхлээд байна. Тус наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд “Still Alice” киногоороо  жүжигчин Жулинна Мур ялалт байгуулаад буй. Тэгвэл энэ төрөлд “Girl” киногоороо нэр дэвшсэн жүжигчин Женнифер Анистон “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн эзэн тодорсоны дараа твиттертээ “Шилдэг нь болж чадсангүй” гэж жиргэжээ. Энэхүү жиргээний дараа олон сая болжморууд Анистонд сэтгэлийн дэм өгч, дэмжсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

“Алтан бөмбөрцөг” зохион байгуулагдахаас хэдэн хоногийн өмнө хэвлэлүүд жүжигчин бүсгүйг ялалт байгуулна хэмээн таамаглаж байсан юм. Анистон 2007 оноос эхлэн “Алтан бөмбөрцөг” болон “Оскар”-т нэр дэвшээгүй байсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ