Хулгайн анчдыг илрүүлэв
Сэлэнгэ аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 10-нд 66 тооны адуу улсын хилд тулсны 44 нь бэлчээрээр хил давсныг хилчид илрүүлсэн байна. Уг адуу нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын II багийн иргэн Г.Өлзий-Оршихынх болохыг нь тогтоож, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль оногдуулжээ. Мөн энэ өдөр тус хилийн хэсэгт улсын хилээс 200 метрт хулгайн ан хийх зорилготой явсан автомашинтай гурван иргэнийг хилчид илрүүлсэн байна. Энэ хүмүүст Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуул оногдуулсан байна. Мөн Завхан аймгийн хилийн отярдын хариуцсан хэсэгт Хонгор усны таг нэртэй газар ан хийх зорилгоор морин уналгатай дөрвөн хүн хилийн зурваст явж байсныг хилчид илрүүлэн,холбогдох хууль тогтоомжийг танилцуулан баталгаа авч буцаасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ