Сахалтай бүсгүйгээс айжээ
Өнгөрсөн оны “Eurovision” наадмын ялагч, сахалтай бүсгүй хэмээн алдаршсан Кончита Вурст 2015 оны “Алтан бөмбөрцөг” кино наадамд урилгаар оролцжээ. Тэрбээр улаан хивсний ёслолд зориулж хамбан ногоон өнгийн даашинз өмссөн юм. Кончита нээлтийн үеэр өөрийн “Love heart” хэмээх дуугаа дуулсан билээ. Түүнийг дуугаа хүргэсний дараа танхимд цугларсан зочид хоёр хуваагджээ. Зарим хэсэг нь дуучинг зүгээр л “тэнэг” гэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
g
Зочдын нэг загвар өмсөгч Синди Кроуфорд твиттертээ “Би сахалтай бүсгүйu харлаа. Нүдэндээ ч итгэж чадсангүй” гэсэн бол жүжигчин Жорж Клуни “Дажгүй харагдаж байна. Энэ бүсгүйн зориг таалагдаж байна” гэж жиргэжээ. Харин жүжигчин Кати Ватес “Сахалтай бүсгүйгээс бага зэрэг айлаа. Үнэхээр эвгүй юм аа” хэмээн жиргэсэн байна.
g
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ