Эрсдэлтэй үедээ автомашин жолоодохгүй байхыг уриалав
Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар өнгөрсөн оны тавдугаар сард хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн хүрээнд залуучуудын төлөө чиглэсэн олон ажлуудыг шат дараалалттайгаар хийж хэрэгжүүлж байгаа ба өнөөдөр "Залуусаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин бүү жолоодоорой !" гэсэн уриалгыг гаргажээ.
й
Энэ хүрээнд Шинэ жил, Цагаан сар зэрэг томоохон баярууд ар араасаа үргэлжилж байгаа энэ үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож өөрийн болоод бусдын биед нөхөж барамгүй гэмтэл учруулах тохиолдол гарч байна. Тиймээс залуучууд та бүхнийг энэхүү давалгаанд нэгдэж, өөрийгөө болон бусдын алтан амийг авраарай хэмээн уриаллаа.
й
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ