Гэмт этгээдийг зургаан цагийн дотор баривчилжээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хоёр хүний цогцос олдсон тухай мэдээлэл өнгөрөгч шөнийн 23:40 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Гэмт этгээдүүдийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын 700 гаруй алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, зургаан цагийн дотор гэмт этгээдүүдийг барьсан байна. Тэдний хоёрыг Дарханаас, бусдыг нь Улаанбаатараас барьсан гэж албаны эх сурвалж мэдээлэв.
б
Харин албан бус эх сурвалж хэргийн газраас 210 сая төгрөг алдагдсан. Амиа алдсан иргэд нь БНХАУ-ын иргэд байжээ гэж мэдээлж байгаа юм. Энэ хэргийг 26 настай залуу бусадтай бүлэглэн үйлджээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ