Н.Бат-Оргилд туслах аяны мөрөөр...

img

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг 38 настай Ч.Бат-Оргил гэх залуу өнгөрөгч оны наймдугаар сард ачаа зөөж байгаад нэг тонн орчим цементэд даруулан нуруундаа хүнд бэртэл авч, гэртээ эрүүл мэнд нь хүндхэн байгаа тухай Undesten.mn сайт энэ сарын 6-ны өдөр нийтэлсэн юм. Ч.Бат-Оргилын хувьд аль нэг байгууллагад ажилладаггүй, өдрийн ажлаар үнэ тохиролцон нэгэн хувь хүний ачааг буулгаж байгаад ийнхүү хүнд бэртсэн гэх. Гэртээ удаан хугацаанд хэвтсэний улмаас өгзөг, нуруу орчмоор арьс мах нь цоорсон, шарх нь хүндэрч идээлсэн байгаа хэмээн тус мэдээллийн сайтынхан цуврал ярилцлага, нийтлэлийг гэрэл зургийн хамт гаргасан юм. Улмаар өвдөж шаналж буй залууд туслая гэсэн сайхан сэтгэлт монголчуудын хүсэлтийн дагуу  тэд “Зүрх зүрхнийхээ төлөө” аяныг эхлүүлжээ. Уг аяны хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очиж, газар дээрээс нь сурвалжлахаар болсон тул манай сайтын зүгээс уг аяныг дэмжиж буйгаа илэрхийлэн өнгөрөгч амралтын өдрүүдэд тэдэнтэй хамт өмнөд хилийг зорьсон юм.

ы

Бидний хувьд тус сайтын эхлүүлсэн сайн үйлсийн аян хэрхэн өрнөх болон мөн тухайн орон нутагт ажиллаж, амьдардаг маш олон залуучууд ачаа тээвэр ачиж буулгах үед эрүүл мэнд, амь насанд аюул учирдаг эсэхийг тодруулахыг гол болгосон. Мөн уг асуудлаар холбогдох албадууд ямар ажил хийж байгааг орон нутгийн удирдлагуудаас нь тодруулахыг зорьсон билээ.

й

Бямба гаригийн өглөө 08.50-д Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргээр зорьсон газраа очив. Юуны өмнө зочид буудалдаа байрлаж, ярилцлага сурвалжлага авах ажлынхаа дарааллыг гаргаж байх үеэр тус аймгийн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг “Эх орны манлайлал” ТББ-ын гэх хоёр залуу ирж биднийг Ч.Бат-Оргилын гэрт хүргэж өгсөн юм.

й

Архи дарс уудаггүй, амьдралаа авч явсан хүү нь гэмтсэн ажээ

й

Бид сумын төвөөс баруун хойно байрлах гэр хорооллын айлууд дундуур явсаар гадаа нь нүүрс асгасан нэгэн бор гэрийн гадаа ирж зогсов. Гэрийн гадаа бид хэсэг зуур ярилцан зогсоход газарч залуусын нэг нь “Та нарын мэдээлэл гарсны дараа Н.Бат-Оргилыг сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрт харвалт өгсөн аав нь, саяхан явганаас хальтраад сүүж нь хугараад босож чадахгүй байгаа ээж нь, архинд дуртай эмэгтэй дүү нь бий” хэмээн танилцууллаа. /Танилцуулга хийсэн залууг хожим нь Монгол Улсын хоёр сая дахь иргэн Ж.Ундрахбаяр болохыг мэдсэн юм/

й

Гэрт ороход   ядруухан дүр зураг угтсан. Халтар хөнжил нөмрөн хэвтэж буй эмээ, хажууханд нь бохирон суух нэг өвөө, 30 гаран насны нэг эмэгтэй, 5-7 насны хоёр хүү жижигхэн дэлгэцтэй зурагтаар  юм үзэж байв. Бид зорьсон хэргээ танилцуулж, нөгөө хэд маань Бат-Оргилын талаар анх мэдээлсэн, эрүүл мэнд нь ямар байгаа зэргээр асууж ярилцана. Энэ үеэр охин нь гэх эмэгтэй хоёр хүүхдээ “гарцгаа та хоёр харь” гэж хөөж, хүүхдүүд куртик дээр нь санамсаргүй суусан өвөөгөө “босооч, тэнэг юм шиг хувцсан дээр суугаад” хэмээн загнан дороос гуд татан авав. Хувцсаа өмсөж дуусаад, гутлаа өмсөхөөр хэсэг оролдож, өрөөсөн гуталтай чигээр гадагшаа гарцгаав. Харин өнөөх эмэгтэй маань бидний асуултад хариулж байгаа аав, ээжийгээ “дуугай бай. Худлаа үнэн юм битгий яриад бай” хэмээн зандрахад өвгөн  тэрүүхэн тэндээ ам нь хөдлөөд чимээгүйхэн болно.

й

Охиныг гадаах ажлаа амжуулах зуур цөөн асуултад хариулт авахад “Ах минь найман сард хүнд бэртсэн. Хотод очиж хагалгаа хийлгээд ирээд гэртээ байсан. Сумын эмнэлэгт 1-2 удаа хэвтсэн. Ах маань эмчилгээ сайн хийлгээгүй. Ахыгаа өрөвдөж байна” хэмээн уйлж, нулимс дуслуулан хэлсэн түүнээс багахан архи сэнгэнэж байгаа нь анзаарагдсан.

й

Ямартай ч охиных нь ааш аягыг үл тоон бид өвгөн, эмгэн хоёроос Ч.Бат-Оргил таван хүүхэдтэй тус айлын дөрөв дэх хүү. Архи дарс уудаггүй, ээж  аавтайгаа амьдардаг. Зөв бодолтой сайн хүү нь амьдралынхаа төлөө хөдөлмөрлөж яваад эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг мэдэж авсан юм. Удалгүй нөгөө хэд маань хотоос хоёр хөгшинд авчирсан ойр зуурын витамин, амин дэм зэргийг өгөөд Ч.Бат-Оргилын хэвтэж буй эмнэлгийг зүглэлээ. 

й

Нугас нь тасраагүй байвал ядаж тэргэн дээр суудаг хүн болно

ый

Бид явсаар Замын-Үүд сумын эмнэлэг гэсэн хаягтай хоёр давхар ногоон байшингийн гадна ирэв. Бид дотогш орж, тус эмнэлгийн үүдэнд суух сувилагчаас Ч.Бат-Оргилтой уулзах хүсэлтэй байгаагаа хэлэхэд түүнийг эмчлэгч эмч Б.Ганжигүүр эмч болон анх хүлээн авсан тус сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч О.Баяржавхлан нартай уулзуулав. Эмч нар эхэндээ “та нар газар дээр нь ирж үзээгүй байж бидний ажлыг үгүйсгэж огт үзэж харж эмчлээгүй” мэтээр мэдээлсэн байна гэж нилээн бухимдуухан  байгаагаа илэрхийлээд авсан. Тэд хэлэхдээ “Өнгөрсөн оны наймдугаар сарын 4 нд нуруундаа хүнд гэмтэл аван манай эмнэлэгт ирэхэд шаардлагтай эмчилгээг хийж, нийслэл хот руу ГССҮТ-д хүргэж өгсөн. Тэнд очоод нурууны Т12 дугаар нугалмын бэхэлгээ хийлгээд, доод мөч мэдээгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай гэсэн дүгнэлттэй эргэн ирсэн. Бид түүнийг наймдугаар сарын 28-нд  групп-т оруулсан. 10 сард эмнэлэгт хэвтүүлж, асаргаа сувилгааг хийсэн. 11 сарын 7 нд гэрийн асаргаанд шилжүүлсэн. Боолтын эмч нар хуваарийн дагуу асаргаа сувилгаа хийхээр гэрт нь очдог байсан. Бат-Оргилын хувьд доод мөчний мэдээ алдалттай, нугас нь тасарсан болов уу гэж бодож байгаа. Анх ирэхдээ л тийм шинж мэдрэгдэж байсан. Ийм өвчтөн биеэ эргүүлж, хэвтэх байрлалаа сольж чадахгүй учраас  арьс маханд цооролт үүсэхдээ амархан байдаг. Түүний хувьд гэрийн асаргаа дутсан тул ийм асуудал үүссэн байна. Та нар гэрт нь очиж үзсэн байлгүй. Гэрийн асаргаа их муу айл. Дүү нь гээд нэг архи уудаг хүүхэн бий. Манай суманд Бат-Оргил шиг гэмтсэн хүн 5-6 бий. Бүгд гэрийн арчилгаа сайн учраас асуудал гардаггүй юм” хэмээн өгүүлэв.

ый

Харин энэ үеэр бидний зүгээс түүнийг хөл дээр босгох боломж хэр байгааг л мэдэхийг хүсч буйг хэлэхэд “Ер нь хэцүүхэн дээ. Бүсэлхийнээс доош мэдээгүй, энэ байдлаар удвал энгийнээр ойлгоход тэр чигтээ ажиллагаагүй болно гэсэн үг. Булчингууд нь ажиллахгүй болохоор цусны эргэлт байхгүй. Цусны эргэлт байхгүй бол хэн хүний мэдэх ширгэлт явагдана. Гэхдээ та бүхэн тэр холоос энэ хүний төлөө зорьж ирсэн байна. Ямартаа ч та бүхэн хотод очоод анх ГССҮТ хагалгаа хийсэн эмчтэй нь уулзаж, нугас нь тасарсан эсэхийг эхлээд мэдчих. Хэрэв нугас тасраагүй бол ядаж тэргэн дээр суудаг хүн болох боломжтой” гэлээ. Яагаад хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлэл гарсны дараа түүнийг эмнэлэгт хэвтүүлэхээр болсон юм бэ гэвэл бид хэвтүүлэхгүй гэсэн юм байхгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хуулийнхаа л дагуу иргэдэд үйлчилдэг. Хуулинд нэг өвчний оношоор гурван сар нэг удаа 10 хоног эмчлүүлэх эрх нь үүсдэг гэдгийг та нар ойлгох хэрэгтэй хэмээн О.Баяржавхлан эмч тайлбар хийсний дараа Ч.Бат-Оргилын хэвтэж байгаа өрөөнд орохоор болов.

й

Чин сэтгэлийн үгтэй ханын сонин урам зориг бэлэглэв

й

Биднийг ороход тэрбээр анх мэдээлэгдэж байсан үеэс огт өөр, нүд нь гал цогтой, асуусан асуултад сайхан хариулж байв. Сэтгэлийн бэлэг багаддаггүй гэдэг. Үүний илрэл болгож, нөгөө хэд маань түүнд зориулж авчирсан бэлэг сэлтээ өгөв. Бэлэгнүүд дунд  нь “Энх Орчлон” дээд сургуулийн оюутнуудын багшийнхаа хамт өөрсдийн зургаа нааж, чин сэтгэлийн үгээ бичсэн ханын сонин их сайхан санагдсаныг нуух юун. Тус сургуулийн зүгээс “Таныг эдгэвэл энэ сургуулийнхаа хүссэн мэргэжлээр чинь дөрвөн жил үнэгүй сургаж өгнө” гэдгээ хэлүүлсэн гэвэл “Тийм үү. Тэгээд ямар мэргэжил олгодог сургууль юм бол” гээд ихэд сонирхож байв. Хэдийгээр түүний талаар эмч нараас асуучихсан, эдгэрэх эсэх нь эргэлзээтэй байгаа нь өрөвдмөөр санагдсан ч гэлээ хүний сэтгэл гэдэг ямар их итгэл найдвар дүүрэн байдгийг бодож зогссон юм.

й

Эмнэлгээс гараад түүнийг эрүүл болгохын тулд ямар арга байгаа, анагаах ухаан хөгжсөн энэ цаг үед түүнийг гадаадад эмчлүүлэх ч боломжтой гэж итгэж байна. Солонгосоос хоёр ч эмнэлэгтэй холбоо барьсан, түүний нэр дээр нээсэн хандивийн дансаа сайн ажиллуулаад, өөр олон олон сайхан сэтгэлтэй хувь хүн, албан байгууллагуудын туслалцаатайгаар хөл дээр босгохын төлөө ядахад тэргэн дээр суудаг болгочих юм сан. Тэгвэл ядаж гараа хөдөлгөөд амьдралаа аваад явах боломжтой болно хэмээн нөгөө хэд маань санаа зовон ярьцгааж байв.

й

10 гаран хүн ажлын байран дээрээ гэмтэж, хүний амь хохирсон тохиолдол ч гарчээ

й

Тэндээсээ бид Засаг даргын тамгын газар луу хөдөлж, Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнхтэй уулзахаар боллоо. Засаг даргатай уулзахаас өмнө тус сумын Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Ц.Саруулсайхан,  “Эх орны манлайлал” ТББ-ын  тэргүүн Ж.Ундрахбаяр тэргүүтэй хүмүүс нэг өрөөнд хүлээн авч  хийсэн ажлаа танилцуулсан. Тэд энэ үеэр Ч.Бат-Оргилын эрүүл мэндэд санаа тавьж ирсэн, гэрт нь очиж эргэдэг байсан, одоо түүнийг эмнэлэгт хэд хоног хэвтээд гарахаар нь хот руу явуулна. Мөн орон нутагтаа “Амьдралаа би чамд хайртай” нэртэй аян өрнүүлсэн байгаа. Энэрэл эмнэлэгийнхэн асарья гэсэн. Бид аймгийнхаа иргэдийн дунд хандивийн данс нээсэн. Гурван хүний бүрэлдэхүүнтэй дансыг хариуцна хэмээн танилцуулаад өөр олон хүнд тусалдаг гэлээ.

й

Бид дараа нь сумын Засаг дарга М.Баянмөнх болон Ч.Бат-Оргилын оршин суудаг III багийн Засаг дарга н.Баяржавхлан нартай уулзсан. М.Баянмөнх дарга энэ үеэр “Манай сум их онцлогтой. Хилийн боомт нутаг учраас хүн амын суурьшил ихтэй. Албан бүртгэлээр 16 мянган хүн амтай. Албан бусаар 25 мянга гаруй хүн ам бий гэдэг. Албан бус гэдэг нь үндсэн хаяг нь өөр аймаг, хотод мөртлөө ажил амьдралаа дагаад энд амьдардаг хүмүүс юм. Тэднийг хүчээр энд бүртгүүл гэж болдоггүй.  Мөн манай нутгаар өдөртөө 4-5 мянга  хүн дамжин өнгөрдөг. Улсын хэмжээний нийт ачаа тээврийн 70-80 хувийг манай нутгаар тээвэрлэдэг гэсэн тооцоо бий. Тэр утгаараа ачаа тээврийн үйлчилгээний ажил, ажил буулгах, бараа материалаа алсын тээвэрт бэлтгэх зэрэг ажлыг хийдэг албан ёсны 2-3 байгууллага бий. Тэдгээр байгууллагуудын ажилтнуудаас гадна хувь иргэдтэй тохирч ачаа барааг нь үнэ тохирч, өдрөөр цалинжин ажилладаг 500 гаруй хүн бий. Тэдний нэг нь Ч.Бат-Оргил байсан. Бат-Оргилын хувьд харамсаж байна. Манай сумын Улаан загалмайн нийгэмлэг, ТББ-ынхан өөрсдийнхөө зүгээс хийх ажлаа хийж байгаа. Эмнэлгээс гарсных нь дараа хотын Энэрэл эмнэлэг рүү явуулна гэсэн” хэмээн тайлагнав.

й

Энэ үеэр “Ачаа тээврийн ачиж буулгах ажил хийгээд эрүүл мэндээрээ хохирсон хүн хэр байдаг вэ, тухай байгууллага, хувь хүнд ажилласан л  амь нас эрүүл мэндийг хариуцдаг байх гэсэн  хууль дүрэм  гаргаж болох уу. Ер нь хойшид ч Ч.Бат-оргил шиг олон залуу гэмтэж бэртэж, амь нас эрүүл мэндээрээ хохирохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс сум орон нутгийн зүгээс энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулж, ямар ажил хийж байна” хэмээн тодруулсан. Тэрбээр хариулахдаа “Ажлын байран дээр гэмтэл авдаг тохиодлол байгаа. Ямарваа нэгэн механизм, бараа бүтээгдэхүүнтэй их харьцдаг. Өнгөрсөн онд л гэхэд 10 гаран хүн ажлын байран дээрээ гэмтсэн, тэр ч бүү хэл хүний амь нас хохирсон тохиолдол ч гарсан. Тийм учраас энэ асуудлыг цэгцлэх,  зохион байгуулах ажил хийх хэрэгтэй гэж үзэн нэгдсэн нэг байршлаас ачаа бараагаа эмхэлж, цэгцлэх тодорхой ажлыг эхлүүлсэн” гэлээ.

й

Ийнхүү сумын засаг даргатай уулзах уулзалтаар бидний энэ өдрийн ажил өндөрлөсөн юм. Маргааш өдөр нь Улаанбаатар хотоос ТЭЦ-3 ТӨҮК-ийн хамт олон,  “Эко аялал”  клубын залуусын төлөөлөлтэй хамт Ч.Бат-Оргилд туслахаар хүрэлцэн ирж сайн үйлийн аяныг өрнүүлсэн тухай дараагийн хэсэгт өгүүлэх болно.

йы

й

Үргэлжлэл бий...

й

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-16
nomin:
mongolchuudaa neg negendee tusaltsgaay
2015-01-19
жоохон үнэнд итгээч :
үнэндээ л гэхэд босохгүй босох боломжгүй хүний төлөө гүйж нийтэлж бгаа хүн бүр л агуу юм намайг бодвол хүн юм гэхдээ муу архичин байрын дүү хүүхэн харьцаж буй бгаа байдал босох ирээдүйгүй ийм залуу найдвар тун муу юмаа яая даа хорвоо гэж ядаж л суудаг болоосой доо энэ 2хөгшин өрөвдөлтэй юмаа 4 хүүхэд ш дээ... хөөцөлдөөд явж бгаа залууст сэтгэл гэж сайхан юмаа атаархаж бн амжилт хүсий дээ
2015-01-16
zochin emch:
gadaad yabna gej huleej baisnaas hotod irsenii daraa grand med emnelegt hand. tend yag nuruu nugasaar dagnasan baigaa. une ni ch arai baga tusna. ug ni shinehen gemtel tul nugas tasarsan ch zalgah mes zasal hiine sh dee. gemteld irdeg franciin emch nart uzuulmeer bna. naana ni yaraltai grand mediihend uzuuleh heregtei.
2015-01-15
zochin:
sain setguulch bn.ajiliin undur amjiltiig husie.ene zaluud bugdeeree niileed tuslah yumsan .yadaj suudag bolchihbol boloo shuu dee.
2015-01-14
баатар:
энэ сэтгүүлч ажил олгогчийг нь олооч ээ. ингэж бэртэж гэмтсэн түмэн тохиолдол бий. тэр бүгдийг чи тоочиж барах юм уу?
2015-01-13
uugii:
ter 2 huuhdiig odoo uls anhaaraldaa awch humuujil bolowsrold n ym hiih ajil ehlvvlehheregtei iim huuhed zondoo baigaa
2015-01-13
бүсгүй:
нэг дүүтэй гэсэн мэдээлэл уншиж байснаас эмэгтэй, тэгээд тэр нь хоёр хүүхэдтэй гэдгийг одоо л мэдлээ. тэр дүү нь яагаад эд нарыгаа асрахгүй, туслахгүй байгаа юм бол гэж тэгэхэд бодож байсан юм. архичин юм байж л дээ. үр муу үүрдийн зовлон гэж яасан үнэн үг вэ. хоёрхон хүүхэдтэй, гэтэл тэр нь олигтой хүн болж өсөөгүй, насны эцэст энэ хоёр хүн ингэж ч зовох гэж дээ. ядаж байхад зээ нар нь өвөө, эмээгээ хүндлэхгүй, эх шигээ хүмүүжилтэй юмнууд болж байгаа аж. тэр залуу хурдын эдгээсэй. энэ ээж, аав хоёрыг архичин, хүмүүжилгүй охиноос нь холдуулах сан.
2015-01-13
zochin:
залуу хүн харамсалтай юм. олон хүний сайхан сэтгэл, өөрийн эдгэнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй байж эдгээрэй. замын үүдийн нөхцөл байдлыг харахад хүмүүс ажил хийх гэж хүн болгон ачаа бараа буулгаж ихэнхи ажилгүй хүмүүм амьдралаа залгуулж байгаа. энэ хүн өөрийн бас хувь хүний болгоомжгүй байдал ажил хийж байгаа юм чинь өөрөө бас хянамгай байх хэрэгтэй. ар гэрийн амьдралын түвшин доогуур, ингэтлээ дордуулсан байна ш тэ хүмүүс туслаагүй биш тусалсан байна энэ олон мэдээллээс харахад гэрийнхэн нь ерөнхийдөө архи дарс уудаг, ах дүүс хамаатан садан нь яагаад эргэж тойрдгүй юм бэ.
2015-01-13
3:
3
2015-01-13
zochin:
arhi uudaggui amdrah huseltei iim huniig bosgood ireh ymsan.hairan zaluu.bolgoomjguigees aldajdee. hurdan edgeesei.
2015-01-13
aimaar um:
haraal hursen ail bha tuunees uv gej bugd iim boldogiin hurdan zasal hiilgemeer ail bho
2015-01-13
3:
3
2015-01-13
3:
3
2015-01-13
zocnin :
sain saihan yilsiin yan ornuulj yadarsan negende tusalj bgaa ta byhnii byuan delgercn ajil yils ni uramtai hyssen hysel ni byielj bh boltuygai
2015-01-13
zochin:
zaluu*a amjilt hvsiii
2015-01-13
irgen:
sain uils delgereh boltugai. turgen edgereerei.
2015-01-13
bata :
burhan urshuug
2015-01-13
овуу:
анх ажил хийлгэсэн хүмүүс нь яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. өөрөө очоод амаар ч бай, бичгээр ч бай гэрээ, ярилцлага хийж байж л энэ ажлыг хийнэ биз дээ. тэхээр хүнээр ажил хийлгэж мөнгө өгнө гэчихээд мөнгийг нь өгсөн өгөөгүй хариуцлага яагаад хүлээхгүй байгаа юм. ээж аав хоёр гэж хөөрхий амьдаараа тамлагдсан 2 хүн байх шиг байна. дүү охин нь ямар арчаагүй амьтан бэ.
2015-01-13
mongolia:
eh ornii manlailal tbb zaluusd amjilt husie.
2015-01-12
uugii:
ene zaluugiin ayn urnuj ehelsen ym chine etsesiin vzeh heregtei. sain setgvvlch bn amjilt husie
2015-01-12