Хойд Солонгос дургүйцлээ илэрхийлэв
72 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг элэглэжээ. Тус наадмын хөтлөгчид болох жүжигчин Тина Феу, Ами Похлер нар зочдод хандаж “Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа бидний баяр дээр баяр нэмэхээр Хойд Солонгосын удирдагч хүрэлцэн ирлээ” хэмээн хэлжээ. Ийнхүү хэлсний дараа Хойд Солонгосын генералын хувцас өмссөн Чой Юунг Жа гэх эмэгтэй гарч ирэн “алга ташихгүй бол пуужин харвана шүү” гэж хэлсэн байна. Энэ бол эмэгтэй Ким Чен Ун гэнэ. Тэрбээр Ким Чен Уны зурагтай “Movie wow” сэтгүүлийг зочдын дундуур авч явахдаа “Энэ эрхмийн тухай бодлоо хэлнэ үү” гэжээ байжээ.
1
Кино наадам хаалтаа хийсний дараа Хойд Солонгосын Гадаад хэргийн яам “Алтан бөмбөрцөг”-ийн зохион байгуулагчдыг буруутгаж, зэмлэсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Хойд Солонгосын талаас “Дахин удирдагч Ким Чен Уны нэр хүндэд халдахгүй байхыг хүсье” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ