Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөр
Одоогоос 23 жилийн өмнөх энэ өдөр буюу 1992.1.13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлан мөрдөж эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1992.2.1-ний өдөр 07 тоот “Монгол улсын үндсэн хуулийг улс даяар мөрдөж эхэлснийг зарлан тунхаглах ёслол үйлдэх тухай” зарлиг гаргаж байжээ.
б
Энэхүү зарлигт: "Монгол улсын Үндсэн хуулийг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлснийг нийтэд зарлан тунхаглаж нийслэл Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд төрийн шинэ бэлгэ тэмдэгийг өргөн мандуулах ёслол үйлдэж, энэ үеэр нийт аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын төвд ёслолын цуглаан хийж, ёслол үйлдэх мөчид Монгол улсын Төрийн шинэ далбааг Төрийн ордон, аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дээр хүндэтгэлтэйгээр өргөн мандуулахыг зарлиг болгосон байна.
Мөн Монгол улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газруудад тухайн улсын цагаар мөн өдрийн 12 цагт Монгол улсын Төрийн шинэ далбааг өргөн мандуулахыг зарлигджээ.Монгол улсын Төрийн шинэ далбааг өргөн мандуулах үеэр Төрийн дууллыг улс даяар эгшиглүүлж, ёслолын буудлага хийхийг үүрэг болгосон байна" гэж Үндэсний төв архивын судлаачийн баримтад дурдсан байдаг.
ө Монгол улсын түүхийн гэрч үнэт баримт Үндэсний төв архивын сан хөмрөгт эх хувиараа хадгалагдаж байдаг. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ болсон. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг түмэн олонд толилуулахаар түр залж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ