Францис 1000 хүүхэд загалмайлжээ

img

Ромын хамба лам, Ватиканы тэргүүн Францис өнгөрсөн жил 1000 хүүхэд загалмайлж, нэр хайрласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өмнөх хамба ламаас Францис 20 дахин хүүхэд загалмайлсан гэнэ. Тэрбээр загалмайлсан хүүхэд бүртээ тусгай залбирал үйлддэг байна. Энэхүү тусгай залбирал өвчин, хэл амнаас холдуулдаг гэнэ. Францис ихэвчлэн загалмайлсан хүүхдүүддээ Александр, Луван, Жорж, Хэнри гэх нэрийг хайрлажээ.

б

Харвардын их сургуулийн “Нэр судлал”-ын төвийн судалгаагаар Александр гэх нэртэй хүмүүс өндөр албан тушаал хашдаг байна. Мөн Хэнри гэх нэртэй хүмүүсийн ихэнх хувьд цагдаа эсвэл төрийн албан хаагч болдог аж. Францис долоо хоногийн даваа, баасан гаригуудад загалмайлсан хүүхдүүддээ нэр хайрладаг байна.

б

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ