Компаниудын эрхийг сэргээжээ
Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 201 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий компаниудын арилжаанд оролцох эрхийг гэрээнд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан байна.
б
Харин нэр бүхий хоёр хувьцаат компани гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын энэ сарын 08-ны өдрийн 09 тоот тушаалаар “Гүүдсек ҮЦК” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг энэ сарын 09-ний өдрөөс эхлэн, энэ сарын 09-ний өдрийн 11 тоот тушаалаар “Асе энд ТҮЦК” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн тус тус сэргээсэн гэдгээ мэдэгдсэн байна.
ы
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ