“NASA”-тай хамтран ажиллана

img

АНУ-ын Сансар судлалын “NASA” агентлаг “Nissan”-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. “Тэд таван жилийн турш хамтран ажиллах болно” гэж “www.forbes.com” мэдээллээ. “NASA”, “Nissan”-ийн инженерүүд өчигдөр уулзаж, эко суудлын машин бүтээх асуудлаар ярилцжээ. Инженерүүд хамтран хуурай газар болон сансар дээр явагч машин бүтээхээр болсон байна.

1

“Nissan” компанийн ерөнхий захирал Карлос Гошн “Манай байгууллага “NASA”-тай эко машинаас гадна саран дээр явагч төхөөрөмж болон задгай сансарт мэдээлэл цуглуулах чадвартай төхөөрөмж бүтээх ажилд хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэж хэлжээ. “Nissan” компаниас “NASA”-ийн ажилчдад хөнгөлөлттэй үнээр машин олгохоор болсон гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ