Хорио цээрийн дэглэм тогтоожээ

img

Он гарснаас хойыш таван аймагт галзуу өвчин гарчээ. Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг,  Төв аймгийн Алтанбулаг сумын Дунд хавтгайт, Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт, Хэнтий  аймгийн  Батноров сумын “Булдрууны энгэрт”, Хэнтий аймгийн Дадал сумын Балж багт, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн нутагт галзуу өвчин бүртгэгдсэн байна.

б

Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор голомтод ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн нутаг “Түмт” гэх газар өвөлжиж буй малчин З. Хурцбилэгийн хотонд 2015 оны нэгдүгээр сарын нэгний өдөр үхэр өвчилсөн байна. Галзуугаар өвчилсөн нь тогтоогдсон учир үхрийг устгаж, халдваргүйжүүлэлт хийжээ. Сумын Засаг дарга захирамж гарган 2015 оны нэгдүгээр сарын гуравны өдрөөс 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Голомтод болон сэжигтэй бүсэд байгаа 3600 мал, амьтанд вакцин хийсэн аж.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ