Угсармал байруудад дулаан техникийн шинэчлэл хийнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөр боловсруулжээ. Тодруулбал, хуучны барилгуудын гадна хана, зоорийн давхар таазны дулаалга, гадна орцны цонх, хаалга солихоор болсон байна.
б
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад “Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45462 өрх амьдарч байна. Эдгээр барилга нь хуучирч муудсан учраас дулааны алдагдал ихтэй байгаа юм. Хуучны орон сууцууд хувийн өмч учраас иргэддээ дарамт болохгүйгээр 10-15 жилийн хугацаатай зээл олгон дулаан техникийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байна. Хөтөлбөр хэрэгжиж гадна хашлага хийцийг дулаалсанаар 30 хувь, халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар 50 хувийн эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. Мөн хуучны барилгуудын ашиглалтын хугацааг уртасгаж үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх давуу талтай. Хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал байгаа юм” гэв.
б
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ