П.Цагаан: Түүх түүхээрээ үлддэг

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг 2015 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргаад байна. Уг зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодруулга авсан юм.

р

-Монгол Улсын Ерөнхийлөгч 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарлиг гаргасан байна. Зарлигийн агуулгын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан. 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Улс оролцсон түүхэн үйл явдлыг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой зарлиг юм. Бид түүхээ мэдэх нь их чухал. Манай улс тусгаар тогтнолоо ямар үнэ цэнээр хамгаалж, хэрхэн баталгаажуулсныг хойч үе мэдэж байх ёстой. Үндэстнийхээ түүх соёлыг хэдий чинээ гүн мэднэ, төдий чинээ ирээдүйн түүх өөдрөг үргэлжилнэ гэж хүмүүс ярьдаг. Манай ахмад үеийнхэн  1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон. Ингэхдээ Хятадын зүүн хойд хэсэг, Өвөрмонголыг чөлөөлөхөд ОХУ буюу тухайн үеийн ЗХУ-ын дайчидтай мөр зэрэгцэн тулалдсан нь үнэн. 1945 оны 8 дугаар сарын 9-нд ЗХУ, түүнээс нэг өдрийн дараа БНМАУ Чөлөөлөх дайнд оролцох тухайгаа олон улсад зарласан түүхтэй. Чөлөөлөх дайны ялалтын ойг тэмдэглэх ажлын хүрээнд ахмад үеийнхнийхээ дайчин алдрыг хүндэтгэж, мөнхжүүлэх, мөн түүхэн үйл явдал, түүний зарим нэг бүдэг хуудсыг манай эрдэмтэн, судлаачид судалж, тодотгох зэрэг олон талын ач холбогдолтой ажлууд хийгдэнэ.

р

-Энэ дайныг тухайн үеийн Японы милитаризмын эсрэг чөлөөлөх дайн гэж ойлгож болох уу?

- Дэлхийн II дайны үед Герман, түүний холбоотнууд баруун талд, харин Ази, Алс Дорнодод бол Япон олон оронд дайн дажин хийж, түрэмгий бодлого явуулж байсан нь бас түүхэн үнэн. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд бид түүхэн ойг тэмдэглэх гэж байгаа нь хийрхэл дэгдээх юм уу, эсвэл өнөөдрийн Япон улсын эсрэг чиглэсэн байдлаар түүхэнд хандаж болохгүй гэдгийг ойлгох ёстой. Түүх бол түүхээрээ үлдэнэ. Энх тайвныг тогтоох Чөлөөлөх дайн явуулж, дэлхийн II дайныг дуусгахад манай ахмад үеийнхэн халуун амь, бүлээн цусаараа оролцсон юм шүү гэдгийг залуу үеийнхэн, хойч үеийнхэн мэдэж байх нь чухал. Хамгийн гол нь түүхийн бодит үнэнийг мэдэж, түүнээс сургамж авч, алдааг давтахгүй байх, дүгнэлт хийх нь чухал. Энэ нь олон талын ач холбогдолтой. Харин түүхийн алдаа, оноог өнөө үеийнхэнд халдааж хэрэглэх нь буруу.

о

Тухайн үед дайтаж, мөргөлдөж байсан улс орнууд энхийн гэрээ байгуулж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, бие биедээ тусалж ирлээ. Монгол Улс 1990 онд ардчилал, зах зэлийн тогтолцоо руу шилжихэд хамгийн их буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон орон бол яахын аргагүй Япон улс, Японы ард түмэн, түүний Засгийн газар гэдгийг бид мартахгүй санаж, дурсаж явах ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ганбат:
п.цагаан бол худлаа гардаа
2015-01-13
ариунаа:
энэ засаг нэг л биш замаар яваад байх юм аа. яагаад мөнгө хэрэгтэй гэчихээд мөнгө нь батлагдсан ажлуудаа ярихгүй нуугаад байгаа юм бэ. 1. хятадын тэргүүний баталсан 30,000,000,000$ буюу 30 тэрбум долларын төсөл, 2. оросын тэргүүний баталсан убтз-ын шугамыг хос болгох 1100 км ажил, цахилгаан дамжуулах 1100км шугамын ажил, эдгээр ажлууд нийлээд ойролцоогоор 6,000,000,000$ буюу 6 тэрбум доллар 3. орхон говь, хэрлэн говь гээд дэлхийн банкнаас санхүүжихээр батлагдсан 2,300,000,000$ буюу 2,3 тэрбум доллар 4. таван толгой цахилгаан станц 1,800,000,000$ буюу 1,8 тэрбум доллар зэрэг юун эдийн засаг хямрах мэдээллийг цацаад байсан хамар доор нь ийм их мөнгөний ажил байгаад байхад ажилгүй мөнгөгүй гээд ардын кармаа руу гараа дүрээд байх юм. энэ их мөнгөний сургаар алтанхуягаа огцруулсан гэж ойлгож байгаа. утаа ялгаруулдаггүй эко машины татварыг нэмэхийн оронд том жипнээс татварыг нэмэх хэрэгтэй. 30,0 тэрбумын төсөл чинь нүүрснээс синтетик хий гаргах төсөл шүү дээ. дээр нь си жи пин бас 1,000,000,000,000$-ын зээл өгөхөөр яригдсан байгаа. 2016 онд евро-азийн 116 орны засаг төрийн тэргүүлэгчид хуралдана гээд дэлхийгээр нэг зарлачихсан тэдний идэх хоол хүнс байрлах байр, үйлчилэх унаа хаана байнаа. тэд мэдээж төлбөрөө төлөөд ирнэ. тэдний мөнгө гэхэд 116*70000$ гэхэд 8,120,000$ яагаад энэ ажлуудаа ярихгүй ард түмний сэтгэхүйг өөр тийш нь хандуулаад байнаа. эрхэм гишүүд үүнийг сайн мэдэж байгаа. эдгээр бүгдийг нээлттэй хэлэлцээж.
2015-01-13