Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

img

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2015 оны нэгдүгээр сарын 13/ Улсын Их Хурлаас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 11.00 цагаас Төрийн Ёслол хүндэтгэлийн Их Танхимд болно. Энэ үеэр Б.Чимидийн нэрэмжит бүтээлийн эзэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагнал гардуулах юм. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгох журмыг Улсын Их Хурлын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот Захирамжаар баталсан байна. Мөн өнөөдөр Монгол Улсын Их хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд 11.40 цагаас Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслолын арга хэмжээ болох юм. Харин 14.00 цагт Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen :
zeel avch bolnoo zugeer bodit baidlaar ni ajlaa hiihgui ulaaandaa garsan deerem tonuul hiigeed zasgiin dansiig ulaisgaad haychlaaa do
2015-01-13
хангай :
2012 онд үндсэн хуулийн 20 жилийн ойгоор түүнийг баталсан гишүүд бүгд 2 өрөө байр авсан ш дээ. та бүхэн юу гэж бодож байна. миний хувьд энэ бол ариун бус явдал. тэд хийх ёстой ажлаа л хийсэн ш дээ. одоо хүртэл үүнд миний дургүй хүрч байдаг.
2015-01-13