Хуулийн байгууллагууд өрсөлджээ
Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зурагт хуудас, кейс, шторк шалгаруулах уралдаан зохион байгуулжээ. Уг уралдааны зорилго нь гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх талаар ойлголт, мэдлэг мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр болон гарын авлага болгон сурталчлах, шторк, кейс, зурагт хуудсыг гарган иргэд байгууллагад хүргэх замаар үнэн зөв мэдээлэл өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал, хандлагыг нэмэгдүүлэхэд оршсон аж.
1
Уралдаанд аймгийн Прокурорын газар тэргүүн байр эзэлсэн бол удаахь байрт аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар тус тус шалгарчээ.
1
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ