Хүүхдээ найдвартай хүнээр харуулж байхыг санууллаа
Өчигдөр өглөө 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 34 дүгээр байранд тагтан дээрээс хүүхэд тэвэрсэн эмэгтэй үсрэх гээд байна гэсэн дуудлагыг ирсэн байна.
й
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй, 6 настай охины хамт тагтан дээрээс үсрэх гэж байсныг шуурхай ажиллан аюулгүй буулгаж амь биеийг нь аварчээ.
й
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, найдвартай хүнээр хүүхдээ харуулж, ахуйн хүрээний осол гэмтлээс сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ