Анхны шагналыг Д.Лүндээжанцан гардлаа
Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд гардуулан өглөө. Б.Чимидийн нэрэмжит бүтээлийн эзэнд өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагналыг УИХ-ын дарга З.Энхболд гардуулсан юм. Парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхиүлэн дэмжих, энэ чиглэлийн эрдэм судлалын ажилд оюун ухаанаа зориулах эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой уг шагналын анхны эзнээр Д.Лүндээжанцан гишүүн тодорсон нь энэ.
рө
Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгох журмыг Улсын Их Хурлын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот Захирамжаар баталсан. Энэхүү журам батлагдсанаар Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б. Чимидийн Монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ