Дундговьд ингэний ферм нээгджээ
Тэмээний тоо толгойгоороо аймагтаа тэргүүлдэг Дорноговь аймгийн Сайхандулаан сумийн тэмээчид ингэний фермтэй байгуулжээ. Өнгөрсөн онд Сайхандулаан сумын Ганц мод гэдэг газар “Хутагтын говийн тэмээчин” нэртэй тэмээчдийн хоршоо байгуулагджээ. Тус хоршоо ингэний фермерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад нэг жил болж байгаа ба 570 гаруй тэмээтэй болж ингэний сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд борлуулж эхэлжээ. Тус фермд улс болон орон нутгийн төсвөөс 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж одоогоор 4,2 км цахилгаан шугам /74 сая/, инженерийн хийцтэй худаг/24 сая/, тохижилтийн ажил зэргийг гүйцэтгээд байгаа аж.
j
Дашрамд дуулгахад, ингэний ферм нь Сайхан дулаан сумын төвөөс зүүн урагш 70 гаруй км аймгийн төвөөс баруун тийш 30 км газарт байдаг юм байна. Тэмээчид цаашид фермээ өргөтгөн 1000 ингэтэй болох зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.
g
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ