Мөсний баяр болно
“Түйн голын жавар-2015” мөсний баяр энэ сарын 24-нд Баянхонгор аймагт болно. Уг мөсний баяр хоёр дахь удаагаа болж буй бөгөөд оролцогчид мөсний шагай, хуруудах, сагсан бөмбөг зэрэг хөгжөөнт тоглоомууд тоглон өрсөлдөх аж.
Мөсний баяр нь эртнээс уламжлагдсан ирсэн баяр наадмыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах, соёл, спорт, аялал жуулчлалын төрөл чиглэлүүдтэй хослуулан хөгжүүлэхэд иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уялдаа холбоог сайжруулах зорилготой ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ