Татвартай холбоотой асуудлуудад болгоомжтой хандах ёстой

img

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өчигдөр болсон бүлгийн хуралдааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонссон аж. Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн талаар бүлгийн санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Энэ үеэр Малын хөлийн татвар, Нийслэлийн албан татвар, төсвийн зарлагыг бууруулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн хоёр дахь зах зээл буюу Хөрөнгийн биржийг хэрхэн ажиллуулах вэ гэдэг дээр гишүүд голлон саналаа хэлжээ. Мөн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлэх замаар далд байгаа мөнгийг ил гаргах асуудлууд дээр гишүүд байр сууриа илэрхийлсэн байна.

й

Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсантай холбогдуулаад Сангийн яамны мэдээллийг сонсон аж. Монгол Улсын төрийн болоод хувийн хэвшлийнхэн, мөн концессийн гээд бүх өр зээлийн хэмжээ, тэдгээрийг хэд, хэдэн онд ямар байдлаар эргэн төлөх талаар мэдээллийг нэгдсэн байдлаар авч байж, уг асуудлыг хэлэлцье гэсэн саналыг гишүүд гаргасны дагуу Сангийн яаманд үүрэг өгчээ. Сангийн яам эдгээр мэдээллийг дөрөв хоногийн хугацаанд багтааж гаргасны дараа өртэй холбоотой асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн байна.

й

Хуралдаанаар мөн зарим Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд Тавантолгой төслийн талаар М.Энхсайхан сайдын мэдээллийг сонсчээ. Уг төслийн талаар долоо хоног эсвэл 14 хоног тутамд бүлэг дээр мэдээлэл авч, ажлын явцтай танилцан, Засгийн газрын болоод Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтүүдэд хяналт тавьж байя гэдэг дээр гишүүд санал нэгдсэн  байна.

й

Энэхүү мэдээллийн дараа АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

ый

-Төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор цаашид зарим төрлийн татварыг шинээр тогтоох асуудлаар бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн үү?

-Ажлын хэсэг шинээр байгуулагдагдсанаар гишүүдийн зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэж, нэгдмэл ойлголтод хүргэх үүрэг хүлээж байгаа. Хөдөө, орон нутаг болон тойрогтоо ажиллаад ирсэн гишүүд татвартай холбоотой асуудлуудад нэлээд болгоомжтой хандах ёстой гэдгийг анхааруулж байна. Тиймээс эхлээд бүлэг дээрээ сайтар ярилцаад, ажлын хэсэг гишүүдийн байр суурь, саналыг сайтар нэгтгэсний дараа хуулийн төсөлд тусгая гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн.

й

-2015 оны төсвийн тодотголд өмнөх Ерөнхий сайд авилгажсан төсөв гээд санхүүжилтийг нь царцаасан зарим төслийг багтаасан. Нэгэнт эдийн засаг хүнд байна гэж үзэж байгаа бол эдгээр төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хойшлуулж болдоггүй юм уу? Тухайлбал, замын засвар арчилгаанд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

-Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ саналыг ч мөн адил тавьсан. Бид маш олон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Зам бол яг л нялх хүүхэдтэй адил. Барьж дууссаны маргаашнаас арчилгаа шаардагддаг. Энэ зардал Авто замын тухай хуульд зааснаар Замын сангийн хөрөнгө оруулалтад хамаардаг. Өнөөдөртөө замын засвар арчилгааг зогсоож болох ч алсдаа илүү их зардал шаардагдана. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлсэн барилгуудын санхүүжилтийг  энэ оны төсөвт тусгаж өгөхгүй бол өнөөх өрийн сүлжээ улам л газар авч, аж ахуйн нэгжүүд хямралд орно.

й

-Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын баталгааг тусгасан байсан. Хувийн компанийн өмнөөс Засгийн газар баталгаа гаргаад, нөгөө компани нь эрсдлээ даахгүй дампуурвал өрийг нь төсвөөс төлөх заалт байсан. Засгийн газраар баталгаа гаргуулах компанийг ямар шалгуураар сонгох вэ? Импорт хийдэг компани байх уу аль эсвэл экспорт хийдэг компани байх уу?

-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулаад гишүүд Сангийн яамнаас мэдээлэл авсан. Эхний ээлжинд өр гэж юуг хэлэх вэ, ямар ямар өрийг энэ хуульд хамааруулах вэ гэдгийг тодорхой болгосны дараа нарийвчилж ярилцах шийдэлд хүрсэн. Иймд энэ асуудлыг хараахан ярилцаагүй байна.

a

рийн удирдлагын тухай хуульд өрийн тааз багтаж байгаа юу. АН-ын бүлэг Засгийн газар болон МАН-ын бүлэгтэй сайн хамтарч ажиллаж чадахгүй байна уу гэж харагдаж байна..?

-Өрийн таазтай холбоотой асуудлаар парламентад суудалтай бүх намуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний заалтуудаа мөрдөж байгаа. Эдгээр гэрээнд өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхаар бүх нам гарын үсэг зурсан тул тийм асуудал байхгүй. Харин Засгийн газрын баталгааны асуудлаар бид ярилцаж байна. Өөрөөр гэрээг зөрчсөн зүйл байхгүй. Өрийн удирдлагын хууль гэж манайд урьд нь байгаагүй. Ийм хуультай болсоноороо бид өрийг удирдан залах, чиглүүлэх тодорхой алхмуудыг тусгаж өгсөн.

a

-Бодит байдлыг харахад, өрийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэж харагдаж байгаа. Энэ талаар бүлгийн хурал дээр хэлэлцэж, шийдсэн үү?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдаж, 2011 оноос хэрэгжих ёстой байсан ч 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед энэ хуулийг батлахдаа 2012, 2013 онд өрийн хэмжээ төдөн хувь байна гэдгийг тодорхой тусгаж өгсөн ч энэ нь өнөөгийн нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа. Өрийн хэмжээ өсч, 40-50 хувьд хүрсэн нь ч үнэн. Энэ тодотголоор аль, аль тал нь өнөөгийн байдлыг хүлээн зөвшөөрье, үүнээс цааш бондын болоод бусад богино хугацаатай зээлүүдийг авахгүй байя гэдэг дээр тохиролцсон.

a

-Банк, санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлсэн. Энэ шаардлагыг хангах банк хэр олон байгаа бол?

-Р.Амаржаргал гишүүний гаргасан энэ саналыг нэлээд олон гишүүн дэмжсэн. Энэ нь эдийн засгийг сайжруулах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга зам олох тал дээр Сангийн яам болон холбогдох байгууллагууд учир дутагдалтай ажиллаж байна гэж үзсэнтэй холбоотой. Өнөөдөр арилжааны банкнаас том дүрмийн сантай Банк бус санхүүгийн байгууллагууд байна, дээр нь арилжааны банкууд дотроо ББСБ байгуулаад давхар ашиг хийж байна. Үүнд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Иймд үүнийг судалж үзэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Дүрмийн санг нэмэгдүүлснээр сул чөлөөтэй байгаа их хэмжээний мөнгөн хөрөнгө эдийн засгийн эргэлтэд ил болж орж ирнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьцааг монголын Хөрөнгийн биржээр зуучлуулан худалдаалах асуудал хүртэл хөндөгдсөн. Энэ бүхнийг судалж үзсэнээр тэтгэвэр тэтгэмжийг танах асуудал тийм ач холбогдолтой эсэхийг нягталж, шийдвэрлэх бололцоо бүрдэнэ.

a

-АН-ын дарга З.Энхболд нарийн бичгийн дарга нараа парламентын гишүүдээс сонгосон байна. Энэ нь дүрэмдээ нийцэж байгаа юм уу?

-АН-ын дарга бүтэц бүрэлдэхүүнээ хэрхэн томилох нь түүний эрхийн асуудал. Энэ эрхийнхээ хүрээнд намын шинэ дарга УИХ-ын гишүүдээс намын нарийн бичгийн дарга нарыг сонгох асуудлыг оруулж ирсэн. Бүлгийн гишүүд дэмжсэн.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
өрөн дээр өр хийж босно гэж байхгүй .ардчилсан нам өр нэмэхгүй ингэж тэгж байгаад 2016 он хүргэхийгл бод.тэрнээс биш та нар өр тавиад сайжруулна гэж байхгүй.та нарын тавьсан одоогийн өр монгочуудыг хэдэн жилдээ өөд харуулахгүй шүү дээ тэнэгүүд ээ цаашид шоронд орохгүйгээ л бодож яваарай хойч үе та нартай хэзээ нэгэн цагт тооцоо бодох биз ээ
2015-01-14
иргэн:
зөвхөн гарамгайбаатар таны тавьсан зам л нялх хүүхэдтэй адил, маргаашнаас нь арчилгаа шаардана. япончуудын тавьсан зам 10 гаран жил арчилгаагүй болоод л байна. ялгаа нь та хулгай хийж чанаргүй зам тавьдаг. за за иймэрхүү новшнуудын талаар сэтгэгдэл бичиж цагаа гарзадлаа.ингээд зогсоё
2015-01-14
үнэн:
царцсан объектуудыг бүгдийг тѳсвѳѳс хасах, заримы нь нурааж царцаасан хүмүүсээс зардлыг нэхэмжлэх ёстой. барилга угсралын энэ хариуцлаггүй практикийг ингэж л зогсоохгүй бол үргэлжилсээр байх болно. объектийг зарцааж мѳнгѳ саадаг арга түгээмэл болсон ш дээ.замын тѳсвийг танаж ерѳѳсѳѳ болохгүй ээ, торуу замаар ашиг нь орж ирдэг ард түмэнд хэрэгтэй суурь бүтэц шүү!
2015-01-13
үнэн:
би сая тѳгийн ѳндѳр хүүтэй ѳртэй гэж бодъё, гэтэл бага хүүтэй удаан хугацааны зээл авчих боломж надад олдлоо гээд бодлоо. миний хувьд тэр босго, тааз ѳчүүхэн ч падлийгүй болохоор бушуухан зээлж аваад ѳндѳр хүүтэй ѳрѳѳ дараад завсраас нь сул ашиг унагана. гэтэл энэ уихг зарим мѳлгѳр хүмүүс зохиомлоор босго тааз гэсэн саад бодож олчихоод түүгээрээ ард түмнийг мангаа болгон айлгаад популизм хийгээд байгаагийн далд санааг ерѳѳсѳѳ ойлгохгүй байна.
2015-01-13
bank:
bankni zeeliin hugatsaag urtasgaachee guij bna irged ediin zasgiin hyamralaas garah neg arga bolno shvv
2015-01-13
үнэн:
дэлхийн ихэнхи улс оронтой харьцуулхад монгол бол татваргүй орон. нийгмийн даатгалын талаар бүр ч ярих юм байхгүй. хүн амын зарим хэсэг татвар, даатгал тѳлѳхгүй тэр цоорхойг нь татвар тѳлѳгч хэсэг нь нѳхѳж байдаг солиотой тогтолцоо ганцхан монголд л бий. татварын систем тѳгѳлдѳр тогтвортой байх тусам улс орон баян байдаг. харин халамжийг бол ямарч нѳхцѳлд танаж бууруулж болохгүй ээ. татвараа ѳндѳрсгѳѳд ядуу хэсгийн эрэлтийг халамжаар тэгштгэж байдаг тогтолцоо бол хамгийн эрүүл тогтолцоо. татвараар популизм хийхээ больцгооё!
2015-01-13
зочин:
жолооч нараа: тэврийн хэрэгслийн татвар нэмэхээр бол жагсах юу ч биш шүү, бослого, ....... болно шүү
2015-01-13
зочин:
жолооч нараа: тэврийн хэрэгслийн татвар нэмэхээр бол жагсах юу ч биш шүү, бослого, ....... болно шүү
2015-01-13
хорлоо:
танай нам татварын бодлоготоо алдаа гаргасанаар шувтарсан цагаан бумбандаа орлоо шүү. 2о16 гэдэг он байгааг мартаагүй биз??
2015-01-13
guest:
өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл http://e-surgalt.com сайтад зочлоорой
2015-01-13
irgen:
aj ahuinuud ydaj yvhad daramt herggui l baimaar ym daa oor arga bdguim uuuu tolgoi ni yu ch hiihgui baisaar bbgaad ajillahaa baitsan humuus ymaaa
2015-01-13
бббббб:
энэ ардчилсан намынханы амнаас олигтой үг санаа гарахаа байж дээ. ямарч өр нэмэхийг иргэд бид зөвшөөрөхгүй шүү.
2015-01-13
зочин:
зам тавих асуудлаа хойш тавиач замаас ашиг одохгуй
2015-01-13