“Л.Эрхэмбаяр намаа хагалах үйлдэл хийсэн”
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дэд дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг ажлаа аваад гурван өдөр болоод намаа хагаралдуулах үйлдэл хийж байгаа гэв. Тодруулбал, Л.Эрхэмбаяр энэ сарын 11-нд товлогдсон дүүргийн АН-ын дунд шатны намын хорооны гишүүний нөхөн сонгуулийг санаатайгаар тасалдуулсан. Улмаар сонгуулийн өдөр Л.Эрхэмбаяр хамаатан садан, ойр дотны хүмүүсийг авчиран байрны хаалгыг дарж, мөнгө тараасан гэдгийг дэд дарга Ш.Даваажав хэллээ.
a
Түүнийг дүүргийн АН-ын даргаар ажиллаж байхад удаа дараа сонгуульд ялагдал хүлээсэн тул СХД-ийн АН-ын даргаас огцруулсан, дүүргийн АН-ын даргаар арван жил ажиллахдаа дүүргийн намын хорооны гишүүдийг удирдлагаас дур мэдэн шууд томилдог тогтолцоог нэвтрүүлсэн гэдгийг онцлов. Мөн дүрмийн бус хурлаар Зөвлөлдөх зөвлөл байгуулагдаж, улмаар дүүргийн нутаг дэвсгэрт сонгуулийн хороо байгуулах саналыг АН-ын дотоод сонгуулийн хороонд хүргүүлсэн ч уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь шинээр байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагаа нь анхнаасаа дүрмийн бус гэдгийг нотолж байгаа хэрэг гэлээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ