Дөрвөн хүүхэдтэй ээжийн хүслийг биелүүлжээ
Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээн дэх “Олны хүч оломгүй далай” группын гишүүд сайн үйлсийн аян өрнүүлж, гурав дахь айлаа гэртэй болгож өгчээ. Тус группын гишүүд урт удаан хугацааны туршид хуримтлал үүсгэн амьдралын төлөө зүтгэх чин сэтгэлтэй хүмүүст туслалцаа үзүүлдэг юм байна. Тэд энэ удаад Говь-Алтай аймгаас хотод суурьшихаар ирээд есөн жил болж байгаа н.Отгонбаяр гэдэг 38 настай, дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд тусламжийн гараа сунгасан аж. 13, 10, ой 5 сартай гурван охин, 5 настай өргөмөл хүүтэйгээ өрх толгойлон амьдардаг энэ эмэгтэй хуурай ах эгчээсээ гуйж нэг жижигхэн байшинд нь амьдарч байсан гэнэ.
a
Урьд нь нутагтаа байхдаа хүнтэй сууж хурим найраа хийгээд өөрийн гэсэн орон гэртэй бусдын л адил амьдарч явсан байна. Гэтэл хот газар сайхан амьдарна гэж дагуулж ирсэн нөхөр нь ажилд орж, удалгүй нөхрийн ааш авир, хадмуудын дээрэнгүй байдал даамжран гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж салахад хүрсэн гэнэ. Нөхөр нь салахдаа гэрээ аваад ганцаараа амиа бодон явсан тул аргагүйн эрхэнд ах дүүгээрээ хэсэн айлын байшинд толгой хорогдож байсан аж.
sa
Дөрвөн хүүхдээ дүүрэн биш ч гэсэн дутуу явуулахгүйг хичээж, өөрийн гэсэн гэртэй болохсон гэсэн мөрөөдөл минь биеллээ. Бага охиноо жаахан том болгоод зунаас ажил хийж, дөрвөн хүүхэдтэйгээ ёстой сайхан амьдрна, олны итгэл алдахгүй яаж амьдрахаа харуулах болно хэмээн талархалаа илэрхийлсэн байна.
й
Дашрамд дуулгахад, сайхан сэтгэлтэй залуус маань өнгөрөгч амралтын өдөр н.Отгонбаярынхыг гэртэй болгосон бөгөөд бага охиноо хараад одоогоор ажилгүй байгаа. Дөрвөн хүүхдийн мөнгө болох 80 мянгаар амьдралаа залгуулж байгаа түүнд туслахыг хүсвэл мөн бусдад туслах халуун сэтгэлтэй “Олны хүч оломгүй далай” группын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/groups/141913105982530/ цахим хуудаснаас авч болох ажээ.
й
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ