Хамгаалах хувцас, халдваргүйжүүлэх бодис хуваариллаа

img

Өнөөдөр ХӨСҮТ дээр Эбола вирусын халдварын үед хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисыг ХӨСҮТ, МХЕГ, НЭМГ, 21 аймгийн Эрүүл мэндийн газар болон Халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдлын нөөцөд хуваариллаа. a Засгийн газрын нөөц сангаас 477 сая төгрөгийг Эболагийн үеийн бэлэн байдлыг хангахад чиглэсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр санхүүжилтийг шийдвэрлэсэн билээ. Засгийн газрын энэхүү санхүүжилтээр Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хангамж нөөцийг бүрдүүлэх зорилгоор ХӨСҮТ-ийн тусгаарлах тасагт 56,2 сая төгрөгийн засвар хийж, хүчилтөрөгчийн хийн хангамжийн системийг 11,2 сая төгрөгөөр шинэчлэн, 31,7 сая төгрөгийн тоног, төхөөрөмжөөр хангаж ажиллажээ. бы alt й Харин Эбола вирусын халдварын үед хэрэглэх 409 сая төгрөгийн 39 нэр төрлийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодис, багаж хэрэгсэл, долоон нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээн авч, улсын хэмжээнд мэргэжлийн байгууллагуудад хуваарилж дуусгах ажлыг хийж байна. Нийт дүн мэдээг хүснэгтээр харуулбал й alt ы Эбола вируст халдвар өнгөрсөн оны гуравдугаар сараас баруун Африкийн орнуудад бүртгэгдэж эхэлсэн бөгөөд улмаар наймдугаар сарын 8-нд “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан. Эрүүл мэнд, спортын яам нь салбар хоорондын бодлого, мэргэжил арга зүйн зохицуулалт, нөөц хангамжийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах, мэдээлэл сургалт, сурталчилгааны чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. й Тодруулбал, 2014 оны наймдугаар сард Эбола вируст халдварын талаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг зохион байгуулж, зөвлөмж (№45/25) гарган хэрэгжүүлж эхэлжээ. Мөн Засгийн газрын хуралдаанд Эбола вирусын талаарх асуудлыг хэлэлцүүлж, тогтоол батлагдан Улсын онцгой комиссоос Салбар хоорондын ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргасны дагуу ажиллаж байгаа аж.
а
П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
худлаа сүржигнээд бөөн луйврын тендер явуулаа байлгүй дээ.
2015-01-13