Өрийг ДБН-ий 60 хувьд хүргэх хууль өргөн барилаа

img

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа.

   Уг хуулийн төслийг 2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь энэхүү хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид буцаасан юм.  Харин өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас дахин өргөн барихдаа өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувь тус тус хэтрүүлэхгүй байхаар өрийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-02-29
ббббббб:
иргэд бид дэмжихгүй шүү.
2015-01-14
zochin:
oriin taaziig yamarch ued odoogiin baigggaas nemehgui gej tohirood zasgiin gazart oroh sanaoliig ardchilsan nam mongol ardiin namiig zasagt urij oruulsan helsen ug batalsan zoshiltsoldoo hurehgui bol mongol ardiin mam zasgaas garah hergtei naaduul chine oorsdoo bantangaa hutgaj *aa tseberleg
2015-01-14
иргэн:
энэ муу хужаа авилгалч баярцогт монгол улсыг өрөнд оруулж гадныханы барьцаанд байлгах санаатай.яваандаа хужаад дагаар орохыг мөрөөдөж ийм бодлого явуулж байгаа юм.
2015-01-14
думаа:
хөөрцөг is toxic man.
2015-01-14
zochin:
or eroosoo mongold hereggui, naad bayartsogt ooroo avah gej bgaa yum hezee ene unen yarij blaa daa, nogoo oyu tolgoin geree shig ashigtai geree baihgui geed bsan nohor bizdee, hezee shorongoos garchihsan yum be, odoo chamaar tolgoigoo zaalguulah boloogui hol ochij huts za. bid bgaagaaraa l baiya ta nar orond oruulaa bizdee. unen zurheer hatgaj bna.
2015-01-14
ббббббббб:
энэ новшнууд заль хэрэглэж байна
2015-01-14
zochin:
7 ih nayad munguur togloson chn bagadaad odoo uuriin namiin hdn kompanii batalgaag ulsaar garguulah gd ulairaad bnaaa
2015-01-14
guest:
өөрийгөө хөгжүүлэхийг хэн бүхэнд зориулав. http://e-surgalt.com сайт. ороод үзээрэй.
2015-01-14