Нэг удаа өршөөнө

img

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьжээ.  Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль гаргах шаардлага бий болсон. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн, аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголчууд:
энэ өршөөлд улстөрчид болон төрийн албан хаагчдыг хэрхэвч хамруулж болохгүй шүү.эд нар алтанхуяг,баярцогт,сайханбилэг,бөө тультараа батбаяр,нүүрс гансүх зэрэг ан-ын авилгалч,хулгайч,луйварчид чингис,самурай бондоос хуссан,нүүрс хөтөлбөр,цэвэр агаар сангаас зувчуулсан мөнгө, төсвөөс хулгайлсан мөнгө,долларын ханшийн зөрүүн дээр ажиллаж олсон хууль бус хөрөнгө зэргээ хууль ёсных болгуулах гэж ийм хууль оруулж ирж байгаа юм. хэрвээ батлах юм бол 2016онд эднийг бүгдийг нь шоронд хийж буудаж ална шүү.
2015-01-14
bitgii hutsaad bai??:
tom biznesuudiig engej orshoogood jijig naimaachid orshoold hezeech hamragdaj baigaagui.tegeed boloogiee ard tumnii tatvariig nemj avana geed hutsvaa gemeer baina.
2015-01-14
иргэн:
хулгайч нарыг өмнө нь бас нэг өршөөгөө биз дээ. нэг удаа нэг удаа гэж байгаад хэдэн жил болоод дахиад л эхлэх биз
2015-01-14
эвэртэй туулай:
юу гэнээ??? улсын бүртгэлд бүртгүүлээгүй аж ахуйн нэгж гэж байдаг юм уу??? эхлээд улсын бүртгэлд бүртгүүлж байж тамга тэмдгээ авдаг биш% билүү???
2015-01-14