Францис Шри Ланкт айлчлав
Ромын хамба ламтан Францис энэ долоо хоногоос эхлэн Азийн орнуудад шашны айлчлал хийж буй. Тэрбээр Филиппин улсад хийсэн шашны айлчлалаа өндөрлүүлсний дараа Шри Ланк улсад айлчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хамбатанг тус улсад ирэх үед Ерөнхий сайд Галина хүлээн авчээ. Тус улс 21 сая хүн амтай бөгөөд тэдний дөрвөн хувь нь Христийн шашинтай аж. Францис албаны хүмүүсийн хамт нийслэл Коломбод зохион байгуулагдсан Зааны баярт оролцож, сүсэгтнүүдтэй уулзсан байна. Энэхүү баярын үеэр тэрбээр Шри Ланкийн Ерөнхийлөгч Махинда Ражапаксетэй уулзжээ. Ерөнхийлөгч, хамбатанд талархал илэрхийлжээ.
ө
Шри Ланкийн Ерөнхийлөгч Махинда өнгөрсөн оноос эхлэн Ватиканы тэргүүнээс эх орондоо айлчлахыг хүсч, хэд хэдэн удаа урилга явуулж байжээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ