Академич Д.Цэрэнсодномыг шагнана

img

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, академич Далантайн Цэрэнсодномыг Дэлхийн алтай судлаачдын холбооны шагналаар шагнахаар болжээ. Түүнийг Олон улсын Алтай судлалын Байнгын бага хурлаас “Алтан медаль”-иар шагнасныг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 14:00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болно. Ийнхүү тэрбээр уг шагналыг хүртэж буй хоёр дахь монгол эрдэмтэн болж байгаа юм.

бб

Энэхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагналыг өмнө нь 1963 онд их эрдэмтэн Еншөөбү Бямбын Ринченд олгож байжээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ