Энэтхэгийг хэт даврагчдын эсрэг нэгдэхийг уриалав
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Энэтхэг улсад айлчилж байна. Тэрбээр тус улсад дөрвөн хоногийн айлчлал хийх юм. Бан Ги Мүн айлчлалынхаа эхэнд тус улсын Гадаад хэргийн сайд Салман Куршидтай уулзсан тухай “www.un.org” мэдээллээ. Тэд Шинэ Дели хотноо байрлах Энэтхэгийн их сургуульд лекц уншсан байна. Бан Ги Мүн “Дэлхийг алан хядагчид болон зэвсэгт бүлэглэлүүд айлгаж байна” гэх сэдвээр лекц уншжээ. Тэрбээр “Ойрхи Дорнодод хэд хэдэн хэт даврагчид хяналтаа тогтоохыг санаархаж байна. Өөрсдийгөө “Халифын вант улс” бүлэглэл хэмээн нэрлэсэн хэт даврагчид өдөр бүр, цаг тутам тероррист халдлага үйлдэж байна. Сүүлийн жишээ гэхэд Парист болсон халдлага. Энэхүү халдлагыг дээрх бүлэглэлийн дайчид үйлдсэн гэдэг нь батлагдсан. Энэтхэг улс төр, батлан хамгаалах салбарынхаа хөгжлөөр аль ч улсыг дагуулахгүй. Тиймээс та бүхэн хэт даврагчдын эсрэг нэгдэхийг уриалж байна” гэж хэлжээ.
р
Тэрбээр өнөөдөр хэт даврагчдын асуудлаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах гэнэ. Харин маргааш Бан Ги Мүн НҮБ-ын санхүүгийн асуудлаар Дэд ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансаритай уулзахаар төлөвлөжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ