Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан нэгээр нэмэгдэв
Эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж эрчим хүчний барилга угсралтын Монхас ХХК-ны ерөнхий захирал Т.Баярсайханыг Эрчим хчүний сайдын тушаалаар “Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасныг ЭХЯ-ны Хяналт, шинжилгээ-үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан гардуулж баяр хүргэлээ.
б
Түүний удирдсан Монхас ХХК нь Говь-Алтай амйгийн Дарви, Тонхил сумын цахилгаан хангамж, Завхан аймгийн Тэс, Баянтэс сумдын 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Говь-Алтай аймгийн Ёлтон, Халиун, Цээл сумдын 35, 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөө зэрэг 60 орчим ажлыг чанартай хийж гүйцэтгэж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ