БНАСАУ-ын Элчин сайдтай уулзжээ

img

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Хон Гю-г хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Элчин сайд ноён Хон Гю-тэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа түүн дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд цаашид талууд тамирчдын хамтарсан бэлтгэл сургууль хийх, эрдэм шинжилгээний ажилтан солилцох, эмч эмнэлгийн ажилтан урьж ажиллуулах зэрэг олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.  БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Хон Гю хоёр орны батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг олон хэлбэрээр хөгжүүлэх боломжтойг дурдаад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн дэвшүүлсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Хон Гю Солонгосын Хойгийн асуудлаар товч мэдээлэл өгч Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой Зүүн хойд Азийн аюулгүй байдал, Солонгосын Хойгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ