СЗХ-ны дарга З.Нарантуяа салбарынхаа төлөөлөлтэй уулзав

img

Санхүүгийн зохицуулах хорооны даргын албанд томилогдоод удаагүй байгаа З.Нарантуяа өчигдөр салбарынхаа мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, ХААБ-ын брокерын нэгдсэн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгагчдын зуучлагчдын холбооны төлөөлөгчид оролцсон энэхүү уулзалтаар салбарынхаа хууль эрх зүйн болон зах зээлийн орчинг ярилцав. Мөн бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа төрийн үйлчилгээтэй холбоотой бэрхшээл чирэгдэл болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар  ярилцжээ.

й

Үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй компани, 350 гаруй Банк бус санхүүгийн байгууллага байдаг юм байна. Энэ салбарын бизнес эрхлэгчдэд чухал шаардлагатай бус журам, зөвшөөрлийн тоо хэт ихэссэн, хяналт шалгалт болон тэдгээрийн төлбөр мөн өндөр байдаг нь үйл ажиллагаанд саад болдог гэнэ. Тухайлбал, үнэт цаасны арилжаа эрхлэгчдийг дүрмийн сангаа 500 саяд хүргэх хуулийн заалт хэрэгжиж эхэлжээ. Санхүүгийн хямралтай байгаа энэ үед 50 сая байсан дүрмийн санг энэ оны долдугаар сар гэхэд 500 сая болгоход хүндрэлтэй байгаа учир уг хугацааг өөрчилж, тодорхой үе шаттайгаар хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхийг хүслээ .

й

Даатгалын салбарынханд дээр дурдсан журам зөвшөөрлийн дарамтаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг зөв хэрэгжүүлэхгүй бол уг даатгал нь хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, зам тээврийн осол гэмтлийг бууруулахад чиглэсэн үндсэн зорилгоос хазайж даатгалын компаниас хохирол гаргуулах хэлбэр рүү орох эрсдэлтэйг хэллээ.

йы

Банк бус санхүүгийн байгууллагууд, ХААБ-ын брокерын нэгдсэн холбооныхон ч мөн адил эдийн засгийн хямрал, төрөөс шалтгаалсан бичиг баримт, зөвшөөрөл шаардсан олон асуудал байгааг уулзалтын үеэр дурдлаа. Салбарынхаа мэргэжлийн холбоодтой уулзаж санал бодлыг нь сонссон З.Нарантуяа захирлын хувьд зөвшөөрөл, журмыг цөөлөх болон удахгүй батлагдах тус салбартай холбогдох хуулийн төслүүдэд тэдний санал хүсэлтийг тусгаж ажиллахын зэрэгцээ тус салбарыг нээлттэй хөнгөн шуурхай болгохын төлөө ажиллана гэдгээ хэллээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

65468498:
za daatgaliin kompaniud bol bugd uls torchdiih shuu hench margahgui daatgal sain duriih l baih estoi ern engiin ugeer tailbarlval ta iluu mongo tolj mashinaa barij bnaa l gej oilgoh heregtei.
2015-01-14