НӨАТ-ын урамшууллын системийг ирэх сараас хэрэгжүүлнэ
Нэмэгдсэн өртөгийн албан
татварын урамшууллын системийг ирэх гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн
хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн
хуулийн төсөл УИХ-д өргөн барьсантай холбогдуулан "Нэмэгдсэн өртгийн албан
татварын урамшууллын систем"-ийг хөгжүүлэх төслийн нэгж байгуулах тухай
Засгийн газрын 285 тоот тогтоол өнгөрсөн оны есдүгээр сарын 04-ний өдөр гарсан
юм. Уг тогтоолын дагуу төслийн нэгжийг Татварын ерөнхий газар дээр байгуулан
ажиллаж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ