С.Жавхлангийн гэргий бясалгалын хичээл заана
С.Жавхлангийн гэргий, “Шуранхай”
хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг бясалгалын төв нээхээр болжээ. Тус төв нь
зөвхөн бясалгал, ариусахуйн хичээл заахаас гадна бий биелгээ, уртын дуу, монгол
бичиг зэргийн хичээлийг олонд түгээх аж. Өөрөөр хэлбэл, орчин цагийн бохирдсон
сэтгэлзүйтэй, амьдралын буруу хэмнэлтэй хүмүүнийг эртний монголчуудын монгол
ахуй, нүүдэлчин амьдрал, ёс заншилаас үүсэлтэй дээрх чиглэлээр хичээл заахаас
гадна үлгэр домог, тууль, сургааль, зүйр цэцэн, онч мэргэн үгс тайлбарлаж
сургах гэнэ. Ингэснээр тухайн хүн
өөрөөрөө болон Монголоороо бахархах бахархалыг сэрээхэд нэмэр болно гэж үзэж
байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ