
Парист үйл ажиллагаагаа явуулдаг “Charlie Hebdo”
сонины байранд гэмт этгээдүүд халдаж, найман сэтгүүлч болон дөрвөн цагдаагийн
ажилтанг хөнөөсөн билээ. Энэхүү халдлагын дараа тус сонин хэсэг хугацаанд үйл
ажиллагаагаа зогсоосон юм. Тус сонины удирдлагууд өчигдөр хэвлэлийн бага хурал
хийж “Бидний зориг мохоогүй” гэж алан хядагчдад сануулжээ. Тус сонины орлогч
эрхлэгч Лузейр “Гэмт этгээдүүдийн гарт бидний анд нөхөд амиа алдлаа. Бид анд
нөхдөө болон гэмт этгээдүүдийг хэзээ ч мартахгүй. Дахин хэлэхэд ирэх долоо
хоногоос эхлэн манай сонин хэвлэгдэн гарах болно. Бид айхгүй байна. Иракийн хэт
даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади болон Их зөнч Мухаммед
нар дахин манай сонины нүүрэнд дахин заларах болно” гэж мэдэгджээ.
Парисын цагдаа нар сонины байранд болсон халдлагыг Бакар аль Багдади болон Мухаммедийн
шог зурагнаас үүдэлтэй гэсэн байна. “Ирэх долоо хоногт худалдаанд гарах “Charlie
Hebdo” сонины
шинэ дугаар нэг сая хувь хэвлэгдэнэ” гэж Лузейр онцолжээ. Тус сонин өмнө нь 40-50
мянган хувь хэвлэгддэг байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ