Жирэмсэний болон амаржсаны тэтгэмж буураагүй гэв
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэмжийн даатгалын сангаас олгодог жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг, жирэмсний чөлөө авахаас өмнө 6 сарын хугацаанд даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн даатгуулагч эх авах эрхтэй юм байна.
a
Албан журмаар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалингаас дунджаас 100 хувиар, сайн дураар даатгуулсан даатгуулагчийн тэтгэмжийг 70 хувиар тооцож төрөхийн өмнө 2 сарын, төрсний дараа 2 сарын, нийт 4 сарын хугацаанд олгох хуулийн зохицуулалт хэвээр үргэлжилж байгаа аж.
a
Даатгуулагч эхэд олгох жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацааг бууруулах асуудал Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тодотголд тусгагдаагүй бөгөөд энэ онд улсын хэмжээнд 60 гаруй мянган эхэд 56,2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөсөн байна.
a
Даатгуулагч эхийг цалин болон нийгмийн даатгалын сангаас жирэмсний тэтгэмжээ авч орлоготой байх үед нь халамжийн жирэмсний тэтгэмж болох сарын 40 мянган төгрөгийг давхардуулан олгохгүй, харин уг даатгуулагч эхийг хүүхдээ төрүүлсэн сараас нь эхлэн нийгмийн даатгалын сангаах олгох амаржсаны тэтгэмж дээр нэмж 7 сарын хугацаанд халамжийн сангаас сарын 40 мянган төгрөгийн жирэмсний тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохоор Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгаад байгаа ажээ.
a
Гэхдээ нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй, даатгалд хамрагдаагүй эхчүүдэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд нийгмийн халамжийн сангаас сарын 40 мянган төгрөгийн тэтгэмжийг хэвээр олгоно хэмээн Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна.
a
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ