Кубад ял эдэлж байсан 53 хоригдол суллагдав

img

Улс төрийн шалтгаанаар Куба улсад ял эдэлж буй 53 хоригдлыг өчигдөр сулласан хэмээн “www.nbcnews.comмэдээллээ. Өнгөрөгч оны сүүлээр Ерөнхийлөгч Барак Обама Кубын Засгийн газартай хамтран ажиллах хүсэлт гаргаж, хагас зуун жилийн турш хурцадмал байсан харилцаагаа сэргээсэн юм. “Обамагийн хүсэлтийн дараа Кубын Ерөнхийлөгч Раул Кастро тус улсын 53 хоригдлыг суллахаар болсон” гэж АНУ-ын Төрийн Департаментын мэргэжилтэн Мэри Харф мэдэгджээ.  


Кастро хэдий хоригдлуудыг суллах шийдвэр гаргасан ч Засгийн газраас хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан байна. Ирэх тавдугаар сард Обама Кубад айлчлал хийх гэнэ.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ