99.1 сая төгрөгөөр тусгаарлах тасгийг тохижуулжээ

img

2013 оны сүүлчээр эхэлсэн эбола вирусын халдвар 2014 оны 8 дугаар сар гэхэд дэлхий дахинд Нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэх хэмжээнд хүрч тархан,  улс орнууд энэ өвчний дэгдэлтээс хамгаалах, сэргийлэхэд бэлэн байдлаа хангах арга хэмжээг хэрэгжүүлэхийг албан ёсоор зарласан билээ. Энэ дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан юм. Уг зөвлөмжийг үндэслэн Засгийн газар тогтоол, Улсын онцгой комисс албан даалгавар гаргажээ.

ы

Энэ дагуу  Засгийн газрын нөөцөөс 477 сая төгрөг гаргаж, эбола вируст халдвараас сэргийлэх ажлыг хийж эхэлсэн байна. Үүнээс 56.2 сая төгрөгөөр ХӨСҮТ-ийн халдварт өвчний тусгаарлах тасгийг засварласан бол 11.2 сая төгрөгөөр тус тасгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн системийг шинэчилж, 31.7 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авчээ. Мөн эбола вируст халдварын үед хэрэглэх 39 төрлийн, 409 сая төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, 7 төрлийн багажыг захиалан авч ЭМС-ын сайдын тушаалаар улсын хэмжээнд хуваарилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ