Лиам Нисон: Тэдний төлөө хоёр нүдээ өгөхөд ч бэлэн

-Таны
нэг ярилцлагыг уншиж байснаа санаж байна. Тэрхүү ярилцлагад та өөрийнхөө
жүжиглэлтийг “тааруухан” гэж дүгнэсэн. “Тиймээс
би тоглосон киногоо үзэх дургүй” гэсэн байсан. Энэ тухайд?
-Магадгүй тэр өдөр би их ганцаардсан эсвэл гунигласан
байсан байх. Ямар хэвлэлд ингэж ярьснаа
санахгүй байна. Би өчигдөр болсон үйл явдлаа 100 хувь санаддаггүй. Тиймээс
өнгөрсөн үедээ ярьсан томоогүй хариултдаа хэрхэн хариулахаа мэдэхгүй байна.
-Одоо
ч гэсэн тоглосон киногоо үзэх дургүй юу?
-Үгүй дээ. Би тоглосон кинонууддаа хайртай. Тэд бол миний
бүх зүйл.

-Өөрийгөө
азтай нэгэн гэж боддог уу?
-Аз бол амьдралын минь баяр баясгалан. Хэрвээ намайг аз
тойроод ниссэн бол би гэх хүн тоос адил арчигдах байсан байх. Бид азтай, аз
дагуулдаг учир энэ нийгэмд оршин тогтносоор байна.
-Та
“Шиндлерийн бүртгэл” киногоороо олны танил болсон ч “Taken” буюу “Хулгайлагдсан” киногоороо илүү их алдаршсан. Энэ киноны сүүлийн
анги хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийж, адал явдалд дуртай үзэгчдийг жинхэнэ
утгаар нь байлдан дагуулж буй. Энэ кинонд та гэр бүлээ бусдаас хамгаалж буй
аавын дүрийг бүтээсэн. Та бодит амьдрал дээр хэр зоригтой вэ?
-Зориг уу. Намайг бус гэр бүлийг минь доромжилж, гутаасан
хэний ч өдөөс би хутга бариад дайрч
чадна. Би тэднийхээ төлөө хоёр нүдээ ухаад өгөхөд ч бэлэн. Гэхдээ би асуудал
тулгарсан бүхний төлөө ингэж зориг гаргаж чадахгүй байх.
-“Taken” киноны эхний ангид таны охин Франц руу амралтаар явж байхдаа гэмт
этгээдүүдэд хулгайлагддаг. Харин хоёрдугаар ангид салсан эхнэр болон охин чинь
дахин хулгайлагддаг. Саяхан нээлтээ хийсэн “Taken 3”-д таны эхнэр хэн нэгийн гарт амиа алддаг. Таныг цагдаа нар эхнэрийнхээ
аминд хүрсэн хэмээж баривчлах үед та жинхэнэ гэмт этгээдүүдийг барихаар дахин
адал явдалтай тулгардаг. Харин кино шүүмжлэгчид “Taken” киноны зохиолч жижигхэн зохиолоо адал явдалтай болгохын тулд сунжруулж,
утгыг нь алдуулж байна” хэмээн шүүмжилсэн. Танд ч гэсэн адилхан утга илэрхийлж буй кинонд тоглох
утгагүй байдаг уу эсвэл би жүжигчин учир ямар ч дүрийг өндөр түвшинд гүйцэтгэх ёстой гэж
боддог уу?
-“Taken” киноны зохиол тийм ч агуу биш
гэдэгтэй санал нэгдэж байна. Гэхдээ надад таалагддаг. Ер нь тоглосон киногоо
бусадтай нийлж муулах нь онцгүй хэрэг. Цуврал бүтээлүүдийн зохиол эхний
ангиасаа төгсгөлийн анги хүртлээ утга санаа нь ууссан байх учиртай. Эхний анги
дээр тулаан цус гарсан мөртлөө дараагийн ангидаа утга уянгийн байвал онцгүй биз
дээ. Цуврал киноны сүнс нь зохиолдоо байдаг юм.
-“Taken 3” долоохон хоногийн дотор 79 сая ам.долларын ашиг олсон. Ашиг олохын
хэрээр таны нэр хүнд өсч байна?
-Баярлалаа. Лиам Нисон гэх жүжигчний тоглосон киног үзэж, урам өгч буй хүмүүст
баярлалаа.
-Өнөөдөр бий болгосон өндөрлөг чинь
нэг өдөр нуран унахаас айдаг уу?
-Үгүй. Чадваргүй, сэтгэлийн тэнхээгүй нэгэн нь айж магадгүй. Надад хэзээ
болох нь тодорхойгүй зүйлийн төлөө толгойгоо өвтгөх таалагдахгүй байна. Харин
би чадваргүй найруулагч, бэлтгэлгүй жүжигчдээс айдаг. Энэ хоёр бусдаас
өндөр үнэлгээ авч буй кино урлагийг минь сөгдөхөд нөлөөлөх вий гэхээс айдаг. Чадваргүй найруулагчдын түүхий зохиолоор
бэлтгэл муутай жүжигчдийн бүтээсэн дүр. Төсөөлөхийн ч аргагүй байна.

-Таны сэтгэлийн гүнд байдаг харуусал?
-Харуусал. Энэ үгийг хэлэхээр л сэтгэл минь гашуудаж
байна. Та нар надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Зургаан жилийн өмнө эхнэр
минь гэнэтийн ослоор хорвоогоос хальсан. /2009
оны нэгдүгээр сард 15-нд Лиам Нисоны гэргий Наташа Ричардсон цанаар
гулгаж байхдаа, тархиндаа гэмтэл авч, амиа алдсан/ Би одоо хүртэл эхнэрээ амьд гэж
боддог. Эхнэрийн минь хэрэглэж байсан гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, эд
хэрэглэл нь одоо хүртэл байдаг. Өглөө босох үед тэднийг харж тайвширдаг. Гэр
бүл, найз нөхөд минь намайг сэтгэцийн өвчтэй л гэдэг юм. Эхнэр минь миний хувьд
юугаар ч орлуулахгүй эрдэнэ минь.
-Энэ
үнэн үү. Таныг эхнэрийнхээ эрхтэнг өвчтэй хүмүүст хандивласан гэсэн?
-Тиймээ, үнэн. Тэр минь гурван хүнийг амьдрахад тусалсан.
-Та
эхнэрээсээ хагацснаас хойш хэн нэгэнтэй хайрын романс үүсгэсэн үү?
-Энэ тухай ярьмааргүй байна.
-Саяхан
зохион байгуулагдсан 72 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд Шилдэг
кино төрөлд “Taken 3” өрсөлдсөн ч ялалт байгуулаагүй. Яагаад ялалт байгуулаагүй гэж бодож
байна?
-Хариулахад хүнд асуулт байна. Үзэгчдэд таалагдсан кино
бүхэн шилдэг нь болдоггүй. Бүх хүнд таалагдсан нэгэн хаан болдоггүй биз дээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ