Албан тушаалтнуудын асуудал шийдэгдсэн үү

img

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын албан тушаалтнуудын асуудал хэрхэн шийдэгдсэн бэ
Төрийн өндөр дээд албан тушаалтан, цагаан захтнууд ажил мэргэжлээ урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсаныг хуулийн байгууллага илрvvлээд, шалгаж эхэллээ гэх мэдээлэл чих дэлсэх болсоор багагvй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ мэт хэргvvд хэсэгтээ хэл ам, хэвлэлийнхний бай болж явсаар аажимдаа мартагдах нь олонтаа. Vvний зэрэгцээ тэдэнд холбогдох ихэнх хэрэг хэрхэн эхэлж, яаж шийдэгдэж буй нь хаа хаанаа хаалттай болдог нь нууц биш. Тэр ч байтугай зохих ял шийтгэлээ vvрдэггvйгээр vл барам Өршөөлийн хуульд хамрагдан, цагаадах нь ч энvvхэнд. Ер нь дээд албан тушаалтнууд ихэнхдээ авилга, хээл хахуультай холбоотой гэмт хэрэгт холбогддог. Хашиж буй албан тушаал, тухалсан зөөлөн суудалтай нь ч энэ холбоотой гэхэд нэг их хэтийдэхгvй.
g
Нөгөөтэйгvvр энэ мэт­­чилэн асуудалд хол­­богдсон албан тушаал­­тнуудын хэрэг эцэс­­лэн шийдэг­­дэж, эрvv­гийн хуу­лиар шийт­­гvvлсэн нь ч хомс. Хуульд бол гэмтнvvдийг хуулийн дагуу шийтгэж, улсад учруулсан хохирлыг нь нөхөн төлvvлнэ гэсэн заалтууд байдаг. Даанч манай улсын хуулийн гажуудлаас болоод хохирлыг нөхөн төлvvлэх асуудал нууцлагдмал хэлбэрээр шийдвэрлэгдэж хэрэг хэрхсэн нь тодорхойгvй байдаг. Бид энэ удаа өнгөрсөн хугацаанд олны анхаарлыг татаж байсан нэгэн хэргийн талаар сануулах гэсэн юм. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сарын 2-ны өдөр манай сонин Сонгинохайрхан дvvргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх мэдэл бvхий албан тушаалтнууд хуурамч бичиг баримт vйлдэж сангийн хөрөнгөөс мөнгө завшсан хэргийн тухай мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн vед дээрх албан тушаалтнуудыг Сонгинохайрхан дvvргийн Цагдаагийн нэгдvгээр хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Батзориг гэх хvн шалгаж байсан юм. Нэр бvхий албан тушаалтай таван хvн холбогдсоны хоёр нь болох Нийгмийн даат­галын архивч Гэрэлмаа, эмч Оюун-Эрдэнэ нар байсан юм. Тэд 90 гаруй хvний өвчний магадлагаа болон хувийн хэргийг хуурам­­­чаар vйл­дэн “Хөгж­­лийн бэрх­­шээл”-тэй хэмээн тэтгэвэр, тэтгэмж тогтоож өгсөн нь илэрсэн. Тvvнчлэн тэд энэхvv хууль бус vйлдлээ хийхдээ нэг иргэнээс доод тал нь 300-500 мянган төг­­рөгийг хахууль хэл­бэрээр авдаг байсан нь хэргийн матер­­иалд бvртгэгдсэн байдаг.
h
Товчхондоо тэдний энэхvv хууль бус vйлдлээс болж урьдчилсан байдлаар Нийгмийн даатгал болон Тэтгэврийн санд 120 гаруй сая төгрөгийн хохирол учирсан тухай албаны эх сурвалжууд ч мэдээлж байсан. Тvvнчлэн мөрдөн байцаал­­тын явцад дээрх мөнгөн дvнгээс ч илvv тоо гарах магадлалтай гэдгийг эх сурвалж өгvvлж байсан юм. Өмнө нь тус газарт шалгалтын баг орж ажиллаж байхдаа хэд хэдэн зөрчил илрvvлсэн ч тэд хуулийн хийдлийг ашиглаж тухайн vйлдэл нь гэмт хэргийн бvрэлдэхvvнийг хангахгvй байх болом­жуудыг ашигласан байсан гэсэн vг. Товчхондоо далд аргаар vйлдэгддэг энэ мэт хэрэгт холбогдогчид нь голдуу эрх мэдэл бvхий албан тушаалтан байдаг. Эрх мэдлээ хэрэгжvvлж байгаа хvнийг шалгахад гэмт хэргийн баримт, нотолгоог устгах, бусад гэрч, холбог­­догч­­той сvл­­бэлдэх, хуйвал­­дах, нөлөөлөх замаар хэргийг замхаруулдаг гээд олон сөрөг зvйл байдаг тухай мөрдөн байцаагч нар ч хэлдэг.
g
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхvv асуудал шийдэгдсэн нь юу л бол доо гэх хачирхалтай хариултыг өгсөн учраас бид нэхэн сурвалжилсан боловч энэ хэргийн талаар хэрхэн яаж шийдэгдсэн тухайг тоймтой ярих нэг ч албан тушаалтан олдоогvй юм. Мөн өнгөрсөн оны арваннэгдvгээр сард Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, vйлчилгээний хэлтсийн дарга асан Съезд гэгч бусадтай бvлэглэн хуурамч баримт ашиглан мөнгө завшдаг байсан хэрэгтээ өдгөө шvvхээс ял сонсч хоригдож байгаа. Тvvнчлэн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Баяраа, ерөнхий нягтлан бодогч Б.Хастуяа нар нь иргэдийн тэтгэврийн мөнгийг хувийн данс руу шилжvvлэн хvvг нь хуваан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг ч гарч байсан.
g
Энэ мэтээр зовж зvдэрсэн ард иргэдийнхээ халаасыг сэгсэрч хувьдаа их хэмжээний мөнгө завшсан дээрх албан тушаалтнуудын хэрэг яаж шийдэгдсэн нь тодорхой бус байгаад хэргийн гол учир оршиж буй юм. Уг нь одоо хэрэгжиж буй хуулиар албан тушаалын гэмт хэргийг хvндэвтэр гэмт хэрэгт тооцож тав хvртэлх жилийн ял оноож байгаа. Төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулах хэрэг баривчлах, торгох ялтай болсон. Дээд тал нь таван жил хvртэлх ялтай.
fg
Эрх мэдлээ хэтрvvлэх хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай байгаа бөгөөд хээл, хахуулийн хэрэг ч мөн адил таван жил хvртэлх хорих ялтай болчихоод байгаа. Гэтэл дээрх албан тушаалтнуудын хийсэн хэрэг нь тухайн vед мөрдөн байцаалтаар тогтоогдсон атал яагаад өнөөдрийг хvртэл хуулийнхан энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзах болов. Эдийн засаг муудлаа гэх атлаа улсад өч, төчнөөн сая төгрөгийн хохирол учруулчихаад байгаа энэ мэт албан тушаалтнуудаас идэж уусан мөнгийг нь хуулиар гаргуулан авч улсын төсөвт бага ч болов нэмэрлэвэл энэ засагт л хэрэгтэй баймаар юм.
f
Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gfyh:
mongoliin tur dampuursan ni endees haragdaj baina tahir dutuugiin grupp togtoolgoson humuusiig dahin nariin shalgaj chaddaggui l yum baih daa avtobusnii unemlehiig 20 000 aar zarj baidag suragtai baih yum
2015-01-14
kkkkkkkkk:
komunizm mandtugai
2015-01-14
saraa:
manai companii zahiral gej davar chihsan neg nohor baina . adaglaad ajildaa irehgyi wm . ireheeree mongo l shiljyyleh wm . manai companii ner baganuur zyyn omnod bysiin tsahilgaan tygeeh syljee
2015-01-14