“Буянт-Ухаа 2” хороолол энэ онд ашиглалтад орно

img

Барилга хот байгуулалтын сайд А.Цогтбаатар өнөөдөр ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр ТОСК-ийн захирал А.Гантулга салбарын сайддаа өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүд танилцуулсан байна. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн барилгууд энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох аж.  Гэхдээ ямар үнээр борлуулах нь тогтоогоогүй бөгөөд зорилтот бүлгээ сонгон шалгаруулах журмаа ч батлаагүй байгааг онцолж байсан юм. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутагт дэвсгэрт, нийт 28 га талбайд “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж байна. Тус хороолол нь

48 ширхэг 9 давхар орон сууцны барилга,

60 ширхэг 12 давхар орон сууцны барилга,

1200 хүүхдийн хоёр сургууль,

240 хүүхдийн 4 цэцэрлэг,

Спорт цогцолбор 2,

Үзвэр үйлчилгээний төв,

Худалдааны 12 төв,

Долоон давхар 400 автомашины нэгдсэн граж зэргийг багтаажээ.

Томоохон хэмжээний энэ хорооллыг хоёр үе шаттай барьж байгаа юм. Эхний ээлжинд

9 давхар 48 ширхэг барилга,

400 автомашины дулаан граж,

240 хүүхдийн цэцэрлэг зэргээс бүтэж байгаа юм. Эдгээр барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ажиллаж байгаа юм.

Дашрамд дуулгахад, 2016 оны гуравдугаар улиралд “Буянт-Ухаа 2” хороолол бүрэн ашиглалтад орно. Одоогоор “Буянт-Ухаа 2” хороололд 73.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.


Б.Одон


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
altan hujag hiisen ajil mongold iim yum hiisen er. said baigaagui hongiliin uzuuriin gerel yaridag bsan
2015-01-15
jjjjjjjj:
vneheer nvdee olson buyantai ajil. tor zasagtaa bayarlalaa
2015-01-14